Мэдээ

Хэвлэлийн мэдээ

Нэн түрүүнд ХАБ-2019 Бага хурал боллоо

“Оюу толгой” компани, Мэргэшсэн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Мэргэжилтнүүдийн Холбоо (МОШПА), "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамтран “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурлыг 2019 оны аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уг бага хурал нь найм дахь жилдээ “АЮУЛГҮЙ БАЙДАЛД МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор эхэллээ.
“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” ээлжит төслөө амжилттай хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 1.2 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орууллаа. Энэ эмнэлэг нь тус сангаас санхүүжүүлж бариулж байгаа эмнэлгийн хоёр дахь барилга юм. Өмнө нь тус сан 2016 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумд 400 м.квадрат талбайтай эмнэлэг барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд ийнхүү тус аймгийн 1,700 гаруй иргэн стандартын шаардлага хангасан эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байна.
“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” төрийн бус байгууллага (ТББ) 2019-2020 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 45 оюутанд батламж гардууллаа. Дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт шаардлагатай байгаа боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбарын 30 гаруй мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа Өмнөговь аймгийн харьяат оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж, шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосноороо онцлог юм.
Оюу толгой” компани “Монголд үйлдвэрлэв” худалдан авалтын стратегийнхаа хүрээнд Монгол Улсын анхны хувийн гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгууллаа. Гурван жилийн хугацаатай, 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий уг гэрээний хүрээнд жилдээ 5,000 хос, “S3” олон улсын стандартын хөдөлмөр хамгааллын гутлыг Оюу толгойн уурхайд нийлүүлэх юм. “Хос-Аз” ХХК-тай байгуулж буй энэхүү гэрээнд гарын үсэг зурахад "Рио Тинто” группийн “Зэс, очир эрдэнийн групп”-ийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат оролцсон юм.
Онцгой байдлын ерөнхий газар, “Оюутолгой” ХХК-тай гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурсан юм.
« өмнөх
1 2 3 4 ... 155 156 157 158