Мэдээ

“Оюу толгой” ХХК 2015 оны 4 дүгээр улирал болон өнгөрсөн оны гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 60 сурагч “Оюу толгой” компанийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдан, гурван сарын хугацаанд манлайллын болон хувь хүний төлөвшлийн чадамжийн сургалтад оролцож амжилттай төгслөө.
Өмнөговь аймгийн Манлай суманд спортын ордон нээх ёслол 2 дугаар сарын 26-нд боллоо. “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ ордон Манлай сумын иргэд, хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон, идэвхтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлж, бүсийн хэмжээний тэмцээн хүлээн авах боломжтой боллоо.
Өнөөдөр “Оюу толгой” компани үйл ажиллагааныхаа олон хэсэгт “SmartCap” буюу “Ухаалаг малгай” хэмээх орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологи бүхий аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. SmartCap хэмээх энэхүү төхөөрөмжийг операторчийн малгайнд суурилуулснаар тухайн ажилтны тархины үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд хяналт тавих боломжтой болж байгаа юм.
Хэвлэлийн мэдээ

Оюу толгойн Төслийн санхүүжилтийн гэрээ байгуулагдлаа

2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Оюу толгойн гүний уурхайн Төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо.