Мэдээ

Өдөрт зэс-алт бүхий 100,000 тонн хүдэр боловсруулна Монгол Улс, Өмнөговь аймаг – Оюу Толгой ХХК өнөөдөр 1,2 тэрбум ам.долларын өртөг бүхий зэс-алтны баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж буйгаа зарлалаа. Баяжуулах үйлдвэр нь Оюу Толгойн уурхайн хамгийн чухал шат дамжлагын нэг байх ба олборлосон хүдрийг баяжуулан дараагийн шатанд боловсруулах болон хайлуулах зорилгоор хэрэглэгчдэд нийлүүлэх юм. Газрын гүнээс олборлож буй нэг тонн ...
Монгол Улс, Улаанбаатар – Монголын Уул Уурхайн Оюу Толгой ХХК Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны хөтөлбөрийн дагуу 2012 оны Лондонгийн Олимпын оноо цуглуулах цуврал тэмцээний нэг болох “Чингис Хаан-2010” Дэлхийн цомын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнийг ивээн тэтгэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор 2010 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Компанийн зүгээс ...
Монгол Улс, Улаанбаатар хот - Монголын уул уурхайн салбарт дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг бэлтгэх, орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам (БСШУЯ)-д өргөн барьсан Оюу Толгой ХХК-ийн өөрийн боловсон хүчнээ бэлтгэх 5 жилийн стратеги төлөвлөгөөг хамтран хэрэгжүүлэхтэй холбогдуулан БСШУЯ, Оюу Толгой компанийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. ...
Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу Толгой ХХК нь мэргэжлийн боловсрол, сургалтанд тодорхой түвшинд хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ ажлын хүрээнд Даланзадгад хотын МСҮТ, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахаар англи хэл-компьютерийн хосолсон зуны сургалтыг энэ сарын 14-нөөс эхлүүлээд байна.  Сургалтанд зориулж Оюу Толгой ХХК-ны зүгээс Даланзадгад хотын МСҮТ-д 30 ширхэг иж ...
Оюу Толгой ХХК нь өөрийн боловсон хүчин бэлтгэх, сургах сургалтын дунд хугацааны буюу ойрын 5 жилийн стратеги, нарийвчилсан төлөвлөгөөгөө боловсруулж байгаа бөгөөд уг төлөвлөгөөг энэ сарын эцсээр бэлэн болгож Монгол улсын Засгийн Газарт танилцуулна. Энэ төлөвлөгөөний дагуу тус компанийн олборлох, боловсруулах үйлдвэрт шаардлагатай мэргэжлийн ажилчид бэлтгэх зорилгоор Эрдэнэт хотын Технологийн сургуулийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв дээр 100 хүнийг баяжуулалтын өргөн мэргэжил, ...