Мэдээ

Дотоодын ханган нийлүүлэгчдийн чадавхыг хөгжүүлснээр зөвхөн “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлээд зогсохгүй ажлын байр олноор бий болгон эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж байгаа учраас “Оюу толгой” компани дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих, тэдний чадавхыг хөгжүүлэхэд анхаардаг юм. “Оюу толгой” компанийн гүний уурхайн төсөл дээр монгол компаниудтай байгуулсан гэрээний дүн 2017 онд 1.4 тэрбум ам.доллараас давжээ. Бидний түншлэлийн үр ...
Байгаль орчин, эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг бид ямагт тэргүүнд тавьж ажилладаг бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын утааны голомтод үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон сургуулийн тасалгааны орчны агаарын чанарыг сайжруулах ажлыг санаачилж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116-р сургуульд Швейцар улсад үйлдвэрлэдэг IQ Air брэндийн 23 ширхэг сайн чанарын агаар цэвэршүүлэгчийг хүлээлгэж өглөө.Агаарын бохирдол нь ...
Онцлох мэдээ

"Хөгжилд Хүргэх Зам – 2018” үзэсгэлэн боллоо.

Өнөөдөр “Үндэсний Аж Үйлдвэрийн Зөвлөл”-өөс зохион байгуулсан “Хөгжилд Хүргэх Зам – 2018” үзэсгэлэн болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх оролцож Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Оюу толгойн санхүүжилттэй Говийн Оюу - Хөгжлийг Дэмжих Сан болон Өмнөговь аймгийн хамтран санхүүжүүлсэн Даланзадгад сумын нийтийн тээвэрт үйлчлэх, утаа ялгаруулдаггүй, цахилгаан экобусыг онцлон ...
“Оюу толгойн санхүүжилттэй Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Өмнөговь аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭКОБУС хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нээж үг хэллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүрэлцэн ирсэнд бидний зүгээс гүнээ талархаж байна. Оюу толгойчууд бид алсын хараагаа “Эрдэс баялагаас эрдэм ...
Хэвлэлийн мэдээ

Олон талт оролцоо, онцлог байдлыг дэмжих нь

“Оюу толгой” компани нь Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэгийн Янзага бүлгийн ангийг тохижуулж, хүлээлгэн өглөө.Монгол улсын хэмжээнд тоотой байдаг тусгай хэрэгцээт цэцэрлэгийн нэг болох 186-р цэцэрлэгт 2017 оны 9-р сард аутизмтай хүүхдүүдэд зориулсан анги анх удаа нээгдсэн юм. Гэвч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч хүмүүжихэд зориулагдсан танхим байхгүй байсныг хүүхдүүдийн эцэг эхчүүд зөвлөл байгуулан суралцах анги танхимыг ашиглалтад оруулах, шинээр засварлах, хүүхдийн ...