Мэдээ

Онцлох мэдээ

"Хөгжилд Хүргэх Зам – 2018” үзэсгэлэн боллоо.

Өнөөдөр “Үндэсний Аж Үйлдвэрийн Зөвлөл”-өөс зохион байгуулсан “Хөгжилд Хүргэх Зам – 2018” үзэсгэлэн болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх оролцож Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Оюу толгойн санхүүжилттэй Говийн Оюу - Хөгжлийг Дэмжих Сан болон Өмнөговь аймгийн хамтран санхүүжүүлсэн Даланзадгад сумын нийтийн тээвэрт үйлчлэх, утаа ялгаруулдаггүй, цахилгаан экобусыг онцлон ...
“Оюу толгойн санхүүжилттэй Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Өмнөговь аймгийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭКОБУС хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нээж үг хэллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүрэлцэн ирсэнд бидний зүгээс гүнээ талархаж байна. Оюу толгойчууд бид алсын хараагаа “Эрдэс баялагаас эрдэм ...
Хэвлэлийн мэдээ

Олон талт оролцоо, онцлог байдлыг дэмжих нь

“Оюу толгой” компани нь Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэгийн Янзага бүлгийн ангийг тохижуулж, хүлээлгэн өглөө.Монгол улсын хэмжээнд тоотой байдаг тусгай хэрэгцээт цэцэрлэгийн нэг болох 186-р цэцэрлэгт 2017 оны 9-р сард аутизмтай хүүхдүүдэд зориулсан анги анх удаа нээгдсэн юм. Гэвч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч хүмүүжихэд зориулагдсан танхим байхгүй байсныг хүүхдүүдийн эцэг эхчүүд зөвлөл байгуулан суралцах анги танхимыг ашиглалтад оруулах, шинээр засварлах, хүүхдийн ...
Оюу толгойн уурхайд зохион байгуулсан “Хамтдаа” амжилт сайшаах хөтөлбөрийн шагнал гардуулах ёслол дээр Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак бизнес үйл ажиллагаанд гаргасан хичээнгүй зүтгэл, аюулгүй ажиллагааны гайхалтай үзүүлэлтийг нь үнэлэн “Оюу толгой”-н Үйл ажиллагааны багийг Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналын 2017 оны ялагчаар тодрууллаа.
“Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 7 тэрбум ам.доллар давлаа 2017 онд 180 сая ам.долларыг татварт, 335.9 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцууллааГүний уурхайн төсөл дээр 1.4 тэрбум ам.долларын гэрээг Монгол компаниудтай байгууллааАжиллах хүчний тоо гэрээт болон үндсэн ажилчдыг оролцуулан 14,000 орчимд хүрлээ Дөрөвдүгээр улиралд үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд өндөр байж, жилийнхээ төлөвлөгөөг биелүүллээ Монгол Улс, Улаанбаатар хот – “Оюу толгой” ...