Мэдээ

Өнөөдөр бидэнд та бүгдэд дахин дуулгах таатай мэдээ бий. Учир нь өнөөдөр “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас санхүүжүүлсэн Баян-Овоо сумын эмнэлэг нээлтээ хийв. Уг эмнэлгийг барихад Өмнөговь аймгийн “Суварган говь” компани гүйцэтгэгчээр ажилласан ба “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 19 -ний хурлаар уг барилгыг санхүүжүүлэх шийдвэр гарсан.
Фото мэдээ
Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн сайн гүйцэтгэл 171.5 сая ам.долларын татвар хураамж 210сая ам.долларын үндэсний худалдан авалт 3 дугаар улирлын төгсгөлд “Оюу толгой”-н дотоодод зарцуулсан нийт мөнгөн хөрөнгө 5.9 тэрбум ам.долларт хүрэв
​“Оюу толгой” компани 2016 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.
“Оюу толгой” компани Хасу Мегаватт ХХК болон Редпаф-Монгол компанийн хамтарсан “Даян Контракт Майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлчилгээний гэрээг байгууллаа.