Мэдээ

Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой” гэр асар

​Монгол Улс, Улаанбаатар хот – Өнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Оюу толгой компанийн санхүүжилтээр барьсан Гэр асар нээлтээ хийлээ. Крикет тоглогчдын талбайд барьсан тус асар тоглогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нар салхинаас хамгаалах зориулалттай бөгөөд хүүхдийн хувцас солих өрөө, анхны тусламжийн хэрэгсэл, хувцас хэрэгслээ хадгалах тусгаарлагч кабинуудаас бүрдэж байгаа юм.
Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар Марафон 2018

Оюу толгойчууд бид өнөөдөр болсон олон улсын “Улаанбаатар Марафон – 2018”-д хамт олноороо нэгдлээ. Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ бодитоор оруулж буй манай сор болсон 14,000 ажилчдын төлөөлөл, 200 гаруй ажилчид маань гараанаас гарч, марафоноо амжилттай дуусгалаа. Мөн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулсан, идэвхитэй оролцсон бүх тамирчиддаа баяр хүргэе!
​2018 оны 5 сарын 17, Улаанбаатар хот – Өнөөдөр “Оюутолгой” ХХК (ОТ) нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ХДС), Өмнөговь аймгийн Засаг дарга (ӨАЗД) ба Олон улсын санхүүгийн корпорацитай (ОУСК) “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Түүнчлэн Говийн оюу хөгжлийг дэмжих сан (ХДС) ба Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтарсан санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав.
2017 оны Монгол улсын ТОП 100 ААН-н жагсаалтанд Оюу толгой #3-т бичигдлээ
​Монгол Улс, Даланзадгад – Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар өнөөдөр Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжихэд санхүүжилт хуваарилах гэрээнд гарын үсэг зурлаа.