Мэдээ

Хэвлэлийн мэдээ

“Оюу толгой”-н 2016 оны I улирлын тойм мэдээ

Аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн өндөр үзүүлэлт, 36 сая ам.долларын татвар хураамж, 59 сая ам.долларын дотоодын худалдан авалт
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй “Аюулгүй ажиллагааг улам бүр сайжруулахын зэрэгцээ олон үзүүлэлтээр шинэ амжилт тогтоосон энэ улирлын үйлдвэрлэлийн тайлан нь манай хамт олны ур чадвар,хичээл зүтгэлийг илтгэж байна. Үйлдвэрлэл эхэлснээс хойш гурван жил гаруйхны хугацаанд хоёр сая тонн баяжмал экспортолсон нь бидний хэр хурдацтай өсч хөгжиж буйн нэг илэрхийлэл юм.
Ханбогд сумын 21 иргэн өнгөрсөн Пүрэв гаригт тусгайлсан сургалтын хөтөлбөр дүүргэж, ур чадвараа дээшлүүлэн, хөдөлмөрийн зах зээлд хөл тавих бэлтгэлээ хангалаа.
“Оюу толгой” компани өнгөрсөн долоо хоногт “Шилдэг ажилтан шалгаруулах ёслол” зохион байгуулж, компанийн үнэт зүйлсийг амьдралд хэрэгжүүлж, амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан зургаан ажилтанд шагнал гардууллаа. Блумберг Монгол Телевизээс Оюу толгойн Гүний уурхайн төслийн санхүүжилтийг “Шилдэг хэлцэл”-ээр шалгаруулсны дараагаар энэ удаагийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдсан нь онцлог юм.
“Оюу толгой” компани Гүний уурхайн төслийн захирлын албан тушаалд Марко Пирэсийг томиллоо. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжлэн хийгдэж байгаа энэ цаг үед уг томилгоо хийгдэж байна.