EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Хяналтын систем нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: CW2100379
Нээх огноо: 2017-01-27
Хаах огноо: 2017-02-16 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа: 2017 оны 3-р улирал

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Хяналтын систем ” нийлүүлэхтэй холбоотой оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

• Уурхайн ус зайлуулах систем, бетон болон шүршмэл бетон, шатахуун түгээх систем, үйлчилгээний ус, анхдагч бутлуур N°1, анхдагч бутлуур N°2, тээвэрлэлтийн төвшний бохир агаар зайлуулах сэнс, гүний уурхайн босоо ам 2-н цэвэр агаар оруулах хүчлүүр сэнс, анхдагч бутлуур N°3, анхдагч бутлуур N°2 –н бохир агаар зайлуулах сэнс, ундны ус, гол хоолны газар, үндсэн засварын цех болон хүнд даацын автомашины засвар үйлчилгээний газар зэрэг хэсгүүдэд суурилуулах Аллен Бредли-н программчлагдсан логик контроллерт суурилсан Хяналтын систем нийлүүлэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  1. Компанийн танилцуулга / брошур
  2. Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
  3. Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт
  4. Хэрэв шаардлагатай бол тусгай зөвшөөрлүүд
  5. Шаардлагатай хүн хүч, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм.
  6. Бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт)

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи ба/эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны хоёрдугаар сарын 16-ний өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт оролцох хүсэлтийн дугаар – оролцох хүсэлтийн нэр гэж бичиж) ирүүлнэ.

Хэрэв танд ямар нэг асуулт байвал, OTUGRFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт: Асуулт – оролцох хүсэлтийн дугаар – оролцох хүсэлтийн нэр гэж бичиж) 2017 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбаатарын цагаар) өмнө асууна уу.

Компани нь энэхүү ажлын хүрээнд гэрээ байгуулахдаа Монголын талын оролцоог илүү дэмжих бодлогыг баримтална.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

Санамж: Жэйкобс (Jacobs Engineering Singapore Pte Ltd) нь Компанитай байгуулсан гэрээний дагуу Оюу Толгойн гүний уурхайн Төсөлд зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын менежмент зэрэг үйлчилгээ үзүүлж байгаа компани бөгөөд урьдчилсан шалгаруулалтын ажлыг Компанийг төлөөлөн гүйцэтгэнэ.

ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.