Ажил мэргэжил

Хянан шалгах мэргэжилтэн

Нээлтийн огноо: 2017-03-09
Хаалтын огноо: 2017-03-24 17:30
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХКСанхүү, бизнес - Эрсдэл, эрхзүйн зохицуулалтын хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Хянан шалгах мэргэжилтэн ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь бизнесийн ёс зүйтэй холбоотой асуудлаар бие даасан, үнэн бодит хяналт шалгалт хийнэ.Хяналт шалгалтыг Рио Тинтогийн Спийк-Аут хөтөлбөр болон Оюу Толгой ХХК-ийн Хууль дүрмийн хэрэгжилтийн багт ирүүлсэн бизнесийн ёс зүйн холбогдолтой санал, гомдлууд дээр үндэслэж хийнэ.Хянан шалгах ажиллагаа нь хатуу зохион байгуулалт, дэг жаяг бүхий аргачлалын дагуу компанийн бизнесийн ёс зүйн асуудлыг үнэлэх, эрсдлийн менежментийг сайжруулах, хууль дүрмийн хэрэгжилтийн хөтөлбөрийн үр ашгийг нэмэгдүүлэх замаар компаний үйл ажиллагааны орчин, системийг сайжруулах зорилготой.

Үүрэг даалгавар

  • Эрсдэл, эрх зүйн зохицуулалт, дотоод хяналт шалгалтын Менежерийн удирдлага дор Рио Тинто группийн хяналт шалгалтын журмын дагуу хууль дүрмийн хэрэгжилт мөн бизнесийн ёс зүйн чиглэлээр хяналт шалгалт хийх.
  • Бизнесийн ёс зүйн хэлтсээс гаргасан заавар, загварын дагуу хяналт, шалгалтын тайлан боловсруулах.
  • Хяналт шалтгалтыг бүрэн гүйцэд, цаг хугацаанд хийж гүйцэтгэхдээ Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомж, дүрэм журмыг дагана.
  • Эрсдэл, эрх зүйн зохицуулалт, дотоод хянан шалгалтын Менежерийн зааварчилгаагаар аливаа луйвар болон бизнесийн ёс зүйн бусад эрсдэлийг зохицуулсан дотоод дүрэм журмын хэрэгжилтийг хангах систем боловсруулах, нэвтрүүлэх .
  • Бизнесийн ёс зүйн эрсдлийг бууруулах, луйвраас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль зүйн шаардлагуудын талаар байгууллагын үүрэг гүйцэтгэгч нарт зөвлөгөө өгөх.
  • Үндсэн болон гэрээт ажилтнуудад ёс зүйтэй байх, хууль дүрмийг баримтлах зан үйл төлөвшүүлэхийг хөхүүлэн дэмжих, зөвлөх.
  • Рио Тинтогийн бодлого, арга хэрэгсэл, сургалтын хөтөлбөр, ажлын арга барил зэрэг шилдэг туршлагуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх.
  • Эрсдэл, эрх зүйн зохицуулалтын менежертэй шууд харилцаж ажиллах бөгөөд түүнд Эрсдэл, эрх зүйн зохицуулалтын хэлтсийн стратегийн үндсэн чиглэлүүдэд төвлөрч ажиллах боломж нөхцөл бүрдүүлэх.
  • Ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, ажлын явцыг нэн тэргүүний асуудалтай уялдуулан хянах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг тодорхойлох
  • Бизнесийн чухал ач холбогдолтой мэдээлэл, үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрт дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бизнесийн шийдвэр гаргах.
  • Багийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд нөөц бололцоог үр дүнтэй, үр ашигтай ашиглах төлөвлөгөө гаргаж, хяналт тавих
  • Стандарт ажлын журмуудад үндэслэн ажлын арга барилыг сайжруулах аргачлалыг тодорхойлж хэрэгжүүлэх

Тавигдах шаардлага

  • Хууль, Арилжаа, Бизнесийн удирдлага эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлүүдийн аль нэгээр мэргэжлийн диплом, сертификат болон тухайн салбарт 5 ба түүнээс дээш жилийн туршлагатай.
  • Хуулийн болон цагдаагийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай байх.
  • Хянан шалгах арга аргачлалын мэдлэгтэй байх.
  • Монгол Улсын авлига, хээл хахуулийн эсрэг хууль тогтоомжийн хүрээнд ажиллах мэдлэгтэй байх.
  • Тайлан боловруулахдаа Microsoft Word болон Excel програмыг мэргэжлийн түвшинд ашиглах
  • Англи хэлний мэдлэгтэй (аман болон бичгийн).

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.