Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

Хүй долоо худагт болсон "Соёлын Наадам"-д Оюу толгойн төлөөлөгчид өргөнөөр оролцлоо

Монгол Улс, Улаанбаатар хот,

Өнөөдөр Хүй долоо худагт болсон "Соёлын Наадам"-д Оюу толгойн төлөөлөгчид өргөнөөр оролцлоо. Монголын соёлын гайхамшгийг дэлгэн харуулсан өртөөнүүдээр аялахын сацуу Соёолон морьдын барианд орох мөчийг шимтэн үзэв. Соёл урлагийн их сургуулийн оюутнуудын бэлтгэсэн "Шилдэгийн шилдэг" тоглолт олон зочдын сэтгэлийг хөдөлгөв. Уг наадамд биднийг урьж сайхан хүлээн авсанд талархаж байна.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.