Ажил мэргэжил

Хүнд даацын машин механизмын засварын ажлын байрны сургагч /2/

Нээлтийн огноо: 2019-03-04
Хаалтын огноо: 2019-03-18 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь Монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн – Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт – Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Хүнд даацын машин механизмын засварын ажлын байрны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь үйл ажиллагааны зорьсон зорилтод хүрэх, төлөвлөсөн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд чанартай сургалтыг явуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалтын үр дүнг үнэлэх, сургалтын материалд зохих өөрчлөлтийг оруулах, сургалтын материалыг компаний бодлого, журам, стандартад нийцүүлэн боловсруулахад оршино.

Үүрэг даалгавар

  • Бизнесийн зорилгод нийцсэн сургалтыг явуулж, ажилчдад ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай зохих ур чадваруудыг эзэмшүүлэх
  • Шаардлагатай үед мэдээлэл, нөөц бололцоог солилцох үүднээс дотоодын оролцогч талуудтай хамтарч ажиллах
  • Мэдлэг олгох, хөгжүүлэх сургалтуудыг санал сэтгэгдэл, зөвлөмжөөр хангах замаар сайжруулах
  • Мэдлэг олгох, хөгжүүлэх сургалтын санаачилгын биелэлтийг дэмжиж ажиллах
  • Шаардлагатай үед хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн сургалтыг боловсруулах, тохирох шийдлүүдийн талаар зөвлөгөө өгөх
  • Үйл ажиллагааны багт дэмжлэг үзүүлэх багийн хувьд, сургах болон хөгжүүлэх, биечлэн харилцах замаар аюулгүй байдлын соёлыг хөгжүүлэхийн хамт хариуцсан ажлын талбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, ЭМААБО-ы стандартыг бүрэн дүүрэн дагаж мөрдүүлэх
  • Эрсдэлийг тодорхойлох, арга хэмжээ авах, удирдах арга ажиллагааг сурталчлан дэмжихэд багийн гишүүд болон суралцагчдын оролцоо хангах
  • Сургалтын ахлах ажилтантай хамтран бизнесийн үйл ажиллагааны хэрэгцээнд шаардагдах сургалтын хөтөлбөрийг боловсруулах, сайжруулах
  • ОТ-н баталсан сургалтын бүтэц, сургалтын багц, УЧН баримт бичигт заасны дагуу сургалт явуулах
  • Стандартын дагуу ажилтныг сургах, зөвлөгөө өгөх, дадлагажуулах
  • Ажлын талбарын тусгай сургалтын төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх зорилгоор шаардагдах сургалтыг зохион байгуулах, явуулах
  • Сургалтын төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор сургалтын стратегийг танилцуулах, ажлын талбарын тусгай сургалтын зорилтуудын мэдээллийг түгээх
  • Дотоод сургалтын чадавхыг хурдан хугацаанд бүрдүүлэхийн тулд үр дүнтэй сургагч багш бэлтгэх хөтөлбөр хүргэх
  • Шаардлагатай үед бусад сургагч, ажилтнуудад сургалт, хөгжлийн зөвлөгөө өгөх
  • Явагдаж буй сургалтууд нь гүний уурхайн сургалтын хэрэгцээг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, сургалтын зорилтуудыг хангаж, өөрчлөлт хийх шаардлагатай үед зохих арга хэмжээг авах
  • Дадлагын цехийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хариуцан ажиллах

Тавигдах шаардлага

  • Дээд боловсрол эсвэл түүнтэй адилтгах диплом, сертификатыг (жишээ нь дадлагажигч, мэргэшлийн гэрчилгээ) их сургууль эсвэл мэргэжлийн сургалтын төвөөс авсан байх
  • Австралийн сургалт-үнэлгээний IV ТАЕ40110 гэрчилгээтэй, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, материал боловсруулж, зааж байсан туршлагатай бол давуу тал болно
  • Уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн механикийн болон сургалтын туршлагатай
  • Гүний уурхайн хөдөлгөөнт тоног төхөөрөмж, кабель болт болон өрөмдлөгийн машины мэдлэгтэй мөн ажиллуулах туршлагатай байх
  • Уул уурхайн систем, процессын өргөн мэдлэгтэй, шинэ технологи, санаачлалыг хүлээн авч үргэлжлүүлэн суралцах, дасан зохицох чадвартай байх
  • РТБШ болон Хүний нөөцийн системийн талаар ойлголттой байх
  • MS оффисийн хэрэглээний программууд, түүний нуугдмал үйлдлийн горимуудыг ашиглаж чаддаг байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2019 оны 3 сарын 18-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.