Ажил мэргэжил

Хүнд машин механизмын цахилгааны ажилтан (1)

Нээлтийн огноо: 2017-04-26
Хаалтын огноо: 2017-05-10 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу Толгой" ХХК–Уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Хүнд машин механизмын цахилгааны ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь хүнд болон дунд оврын машин механизмуудын цахилгаан системийн хэвийн ажиллагааг хангаж, үзлэг засварын ажлыг аюулгүй стандартын дагууүр дүнтэй хийхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ил уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлж ажиллах,
  • Өөрөө буулгагч 930E-4SE-ийн өндөр хүчдлийн болон дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжүүдийн цахилгаан системийн оношилгоо, үзлэг засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ хийх,
  • Тоног төхөөрөмжүүдийн гэмтэл засварын талаар баримт мэдээлэл цуглуулах, тайлагнах,
  • Техникийн зааварчилгаа болон бусад баримтыг ашиглан дүн шинжилгээ хийх.
  • Машин Механизмын техникүүдийн бүх цахилгааны засвар үйлчилгээг хийхдээ Аюулгүй Ажиллагааны Дүрэм Журмыг нэн түрүүнд тавьж ажиллах,

Тавигдах шаардлага

  • Цахилгааны чиглэлийн мэргэжилтэй эсвэл тухайн салбартай холбоотой чиглэлээр бакалавр, дипломын зэрэгтэй байх.
  • Уурхайн цахилгаан тоног төхөөрөмж, электроник болон өндөр хүчдэлийн /1000V дээш / засварын ажлын туршлагатай.
  • Тухайн салбарт 3- аас дээш жил ажилласан байх
  • МУ-ын жолооны үнэмлэхтэй байх
  • Тоног төхөөрөмжүүдийн цахилгааны схем уншиж, ашиглах чадвартай.
  • Компьюторын программууд дээр ажиллах зохих мэдлэгтэй
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх
  • Шаардлагатай үед тээврийн хэрэгсэл, сэрээт ачигч болон бусад жижиг техник хэрэгслийг ажиллуулах чадвартайбайх

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.