Ажил мэргэжил

Хүний нөөц бүрдүүлэлтийн түншлэл хариуцсан мэргэжилтэн (1)

Нээлтийн огноо: 2017-11-17
Хаалтын огноо: 2017-11-24 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

Манай хамт олон нь ялгаатай байдал, оролцоог эрхэмлэдэг чадварлаг хүмүүсээс бүрддэг бөгөөд хүн бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, үнэлснээр ажлаа илүү урам зоригтой хийж чаддаг. Компанийнхаа үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж ажил мэргэжлээ ахиулахад хүн бүрийн хүчин чармайлт, хувь нэмэр чухал байдаг.

Ажлын байр

Рио Тинто компани - Олон улсын хүний нөөц бүрдүүлэлтийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах Хүний нөөц бүрдүүлэлтийн түншлэл хариуцсан мэргэжилтэн ажлын байранд ажиллах нэг (1) ажилтан шалгаруулж авна.

Австрали улсад байрлах Хүний нөөц бүрдүүлэлтийн менежерт ажлаа тайлагнах энэхүү ажлын байр нь хариуцсан хэсгийн хүний нөөц бүрдүүлэлтийн үйл ажиллагааг явуулах үүрэгтэй. Тус ажлын байр нь оролцогч талуудтай хамтран ажиллах, харилцаа тогтооход багагүй цагийг зарцуулах бөгөөд энэ чиглэлийн хүний нөөцийн мэргэжилтнүүдэд ажил мэргэжлээ ахиулж, дэлхийн түвшний зэсийн бизнест ажиллах боломж юм.

Үүрэг даалгавар

  • Хүний нөөц бүрдүүлэлтийн бүх л үе шатанд (ажлын байрны шаардлагыг тодруулах, зар бэлдэх, шигшилт хийх, утсаар эхний шатны ярилцлага хийх, ярилцлага товлох гэх мэт) оролцох ба Рио тинтогийн Олон улсын хүний нөөц бүрдүүлэлтийн багтай нягт хамтран ажиллана;
  • Өгөгдсөн хугацаанд тохиромжтой хүний нөөц бүрдүүлэлтийн стратегийг боловсруулах;
  • Хүний нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын тэргүүн туршлага, процес, дүрэм журмын талаар мэдээлэлтэй байж хэрэгжүүлэх чадвартай байх;
  • Компанийн олон улсын хүний нөөц бүрдүүлэлтийн системийг ашиглан бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явуулах, систем дэх мэдээллийг тогтмол шинэчилж тайлан гаргах;
  • Бүрдүүлэлтийн явцад боломжит хэрэгслийг ашиглан ажлын байранд өрсөлдөгчтэй тогтмол холбоотой байх;
  • Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөц бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Бизнес, менежмент бусад холбогдох чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, дипломтой;
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн чиглэлээр ажиллаж байсан буюу энэ чиглэлийн байгууллага, хамт олон удирдаж байсан;
  • Утсаар эхний шатны ярилцлага явуулж, шигшилт хийж байсан туршлагатай;
  • Байгууллагын бүх түвшинд хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай;
  • Дотоод болон гадаад оролцогч талуудтай үр дүнтэй ажиллах туршлага хуримтлуулсан;
  • Цагийн менежмент болон зохион байгуулалт хийж ажлаа эрэмбэлэн төлөвлөгөө биелүүлэх чадвартай;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний чадвартай.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.