Хэвлэл мэдээлэл
Өгүүлэл

Хүүхдийн баярын мэнд хүргэе!

Монгол Улс, Улаанбаатар хот,

Оюу толгойн ажилтнуудын сайн дурын OTAMIN клубээс Хүүхдийн баярыг тохиолдуулан Оюу толгойн уурхай, Улаанбаатарын болон бусад оффист ажилладаг үндсэн болон гэрээт ажилтнуудын хүүхэд, ач зээ нарын дунд “Оюу толгойд байгаа миний аав, ээж ...” сэдэвт гар зургийн уралдаан зарласан билээ. Бяцхан ханхүү, гүнж нар маань бүтээлээ ирүүлж, тус уран зургийн цуглуулгаар бид уурхайдаа зургийн үзэсгэлэн гаргаж, хүүхдүүдийнхаа авьяасаар гангарав. Бие даасан шүүгчид бяцхан авьяастнуудын бүтээлийг шинэлэг санаа, сэдвийн дагуу эсэхийг дүгнэн үзэж, ялагчдаа тодруулжээ. Нийт гурван насны ангиллаас тус бүр дөрвөн ялагч тодруулсан бөгөөд тэд маань бэлэг дурсгал, хадгаламжийн дэвтэр бүхий шагналыг гардан авлаа. Бяцхан авьяастнууддаа эх үрсийн баярын мэнд хүргэе!

3-5 насны ангиллын ялагчид:

Нэгдүгээр байр Алтанхуягийн Шинэ-Эрдэнэ

Хоёрдугаар байр Унаганхүүгийн Урин

Гуравдугаар байр Энхбаганы Мөнхбадрах

Тусгай байр Мөнхбатын Ананд

6-9 насны ангиллын ялагчид:

Нэгдүгээр байр Өлзий-учралын Ганмарал

Хоёрдугаар байр Алтангэрэлийн Золзаяа

Гуравдугаар байр Зул-Эрдэнийн Жигдэнжалбуу

Тусгай байр Пүрэвдоржийн Бадмаараг

9-12 насны ангиллын ялагчид:

Нэгдүгээр байр Өлзий-Учралын Ган-Учрал

Хоёрдугаар байр Баттөрийн Оюунтөгөлдөр

Гуравдугаар байр Уламбатын Тамир

Тусгай байр Адьяасүрэнгийн Тамир

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.