Худалдан авалт

Хөвүүлэн баяжуулалтын хөөсрүүлэгч урвалж ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) уул уурхайн химийн бодисын үйлдвэрлэл, импорт, тээвэрлэлтийн хангалттай туршлага ба чадамж бүхий, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, төлөөлөх компаниудыг “Хөвүүлэн баяжуулалтын хөөсрүүлэгч урвалж ханган нийлүүлэх” Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ханган нийлүүлэгчид нь дараах ажлыг гүйцэтгэх ба үүгээр хязгаарлагдахгүй.

Ажлын цар хүрээний тухай:

  • Зэс ба алт агуулах порфирийн төрлийн хүдрийг хөвүүлэн баяжуулах хөвүүлэх урвалжийг лабораторийн туршилтаар сонгох, үйлдвэрлэлийн туршилт болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд цаашид ханган нийлүүлэх:
    • Санал болгох бүтээгдэхүүн нь ЭМААБО-н шаардлагад нийцэхээс гадна, одоогийн үйлдвэрлэлд ашиглаж буй цуглуулагч болон хөөсрүүлэгч урвалжуудтай зохицон металл авалт ба баяжмалын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн байх,
    • Хөвүүлэн баяжуулалтын туршилтыг (давтан, бататгах г.м) дотоодын лабораторид, эсвэл Монгол Улсад эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй лаборатори, Их дээд сургуулийн бааз, тэдгээрийн судлаачдад түшиглэж гүйцэтгэхийг санал болгоно.

Ханган нийлүүлэгчид нь хамгийн багадаа дараах шаардлагуудыг хангаж байх хэрэгтэй:

Ханган нийлүүлэгчийн шаардлага:

  • Үйлдвэрлэгчийн чадамж:
  • Ханган нийлүүлэгч, төлөөлөх байгууллагын чадамж:
    • Химийн болон аюултай бодис импортлох, тээвэрлэх, хадгалах болон аюулгүй харьцах олон жилийн туршлагатай, эдгээр чиглэлүүдэд аюулгүй ажиллагааг тасралтгүй сайжруулж ирсэн ажлын түүх,
    • Ханган нийлүүлэлтийн найдвартай сүлжээ (тээвэр, агуулах, хоёрдогч түүхий эдийн буцаан ашиглалт),
    • Ханган нийлүүлэлтийн найдвартай санхүүгийн чадавхи,
    • Импортын бүтээгдэхүүний төрөл анги,
    • Техникийн зөвлөмж, бүтээгдэхүүний дэмжлэг,
    • Туршилт судалгааны материал бааз, хүн хүч, шаардлагатай зохицуулалт.

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*,
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*,
  • Тусгай зөвшөөрлүүд (хуулбар),
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм* [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар);
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл:
    • Ерөнхий танилцуулга*,
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл*,
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*,
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*.

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд ороогүй бол нэмэлт материал гэсэн хэсэгт оруулна уу.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага,
  • Түүхий эд, бүтээгдэхүүүний мэдээлэл танилцуулга,
  • Харилцагч уурхайн мэдээлэл, ижил төстэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гарч буй үр дүнгийн танилцуулга.

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүртгүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 3-р сарын 28-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР