Хэвлэл мэдээлэл
Онцлох мэдээ

"Хөгжилд Хүргэх Зам – 2018” үзэсгэлэн боллоо.

Өнөөдөр “Үндэсний Аж Үйлдвэрийн Зөвлөл”-өөс зохион байгуулсан “Хөгжилд Хүргэх Зам – 2018” үзэсгэлэн болж өнгөрлөө. Уг үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх оролцож Монгол Улсад үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Ерөнхий Сайд У.Хүрэлсүх Оюу толгойн санхүүжилттэй Говийн Оюу - Хөгжлийг Дэмжих Сан болон Өмнөговь аймгийн хамтран санхүүжүүлсэн Даланзадгад сумын нийтийн тээвэрт үйлчлэх, утаа ялгаруулдаггүй, цахилгаан экобусыг онцлон цаг гарган танилцсанд бид талархаж байна.




“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.