Худалдан авалт

ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭ

"Оюу Толгой" ХХК (цаашид 'Компани' гэх) эрх бүхий, зохих туршлагатай төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг "Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх үйлчилгээ" Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ээ ирүүлэхийг урьж байна.

Ажлын цар хүрээний тухай:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.2-т заасан шаардлагыг хангах үүднээс Оюу Толгойн гүний уурхайн төслийн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийнэ. Тус үнэлгээ нь 5000 орчим үндсэн болон гэрээт ажилтнуудын 450 орчим ажлын байрыг хамрах бөгөөд Өмнөговь аймагт байрлах Оюу Толгой уурхайд хийгдэнэ.
  • Монгол улсын холбогдох байгууллага болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн (хуучнаар Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв) шаардлагад нийцсэн дэлгэрэнгүй тайлан гаргана.

Сонирхсон байгууллагууд хавсралтад байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө дор дурдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Байгууллагын ерөнхий танилцуулга
  • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга
  • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин
  • Үнэлгээг гүйцэтгэхэд ашиглах багаж болон бусад нөөцийн жагсаалт
  • Үнэлгээ хийх ажилтнуудын тоо.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Стандартчилал, хэмжил зүйн газраас олгосон лабораторын итгэмжлэлийн гэрчилгээ (хуулбар)
  • Холбогдох туршлага

http://ot.mn/register-as-a-supplier-en/?eoi цахим хаягаар бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” хяналтын хуудасны маягтад бүртгэлийн дугаараа тавьсан байна.

болон/эсвэл Англи хэл дээр цахим хэлбэрээр OTUGRFxBox@ot.mn хаяг руу “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт CW2126342 Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх үйлчилгээ” бүхий гарчигтайгаар 2018 оны 9-р сарын 24-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа бөгөөд энэ нь сонирхосон байгууллагуудаас ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу, эсхүл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
  • Өөр интернэт мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлтгэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй болно.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР