Ажил мэргэжил

Цахилгааны инженер (2)

Нээлтийн огноо: 2018-05-10
Хаалтын огноо: 2018-05-21 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл Завсар үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Цахилгааны инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Техникийн асуудлаар үйл ажиллагааны багийн хүрээнд талуудтай хамтран ажиллах;
  • Инженерийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг чанарын баталгаажуулалт хийх;
  • Цахилгааны тоног төхөөрөмжийг үйлдвэрлэх, үйлдвэрлэх туршилт, суурилуулалт, ашиглалтанд оруулах үед хяналтын цэгүүдэд үзлэг хийхэд оролцох
  • Төслийн болон / эсвэл MOC (өөрчлөлтийн менежмент) -тэй холбоотой инженерийн зураг төслийн дүн шинжилгээнд оролцох.
  • Хууль тогтоомжийн шаардлагыг хангахын тулд засвар үйлчилгээний багуудад техникийн туслалцаа үзүүлэх.
  • Өгөгдөл цуглуулж урьдчилсан дүн шинжилгээ хийж гүйцэтгэнэ.
  • Баримтжуулах, хянах ба шалгах үйл ажиллагаанд төвлөрнө
  • Ашиглаж болохуйц, ойлгомжтой, шууд аргуудыг ашиглан асуудлуудад шийдэл олно.
  • Аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ хийгдэж буй ажил аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, зохих ЭМААБО-ы стандартад нийцэж байгаа эсэхийг хангах.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, процесс хийгээд дүрэм журмууд бэлэн байгаа эсэх, тэдгээрийг мөрдлөг болгон ажиллуулах
  • Баг хамт олны аюулгүй байдалд хяналт тавих эрсдэлийг тодорхойлох, үзүүлэх нөлөөллийг бууруулж, хянах

Тавигдах шаардлага

  • Инженер, Цахилгааны инженер, Уул уурхайн, Техникийн үйлчилгээ эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Цахилгааны ажил, Цахилгаан эд зүйлстэй харьцах зөвшөөрөл байх;
  • Root буюу эх үүсвэрийн шинжилгээ, зөрчил, догогдлыг арилгах сургалтанд суусан бол давуу тал;
  • Хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх.
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай
  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.