Ажил мэргэжил

Цахилгааны төслийн инженер (2)

Нээлтийн огноо: 2017-04-25
Хаалтын огноо: 2017-05-04 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Босоо амны хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр ( 2) Цахилгааны төслийн инженер ажлын байранд ажиллах ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгааны инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино. Тухайлбал уг чиг үүргийн хүрээнд цахилгаан систем, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, зураг төсөл, хэрэгжилтийг хангах зэрэг ажлууд дээр төвлөрөн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Рио тинтогийн аргачлал, туршлага, хөтөлбөрүүдтэй танилцаж, баг хамт олонд туршлага, дадал олгох мэргэжлийн чиглэлийн ажлуудыг хийж гүйцэтгэх.
  • Өгөгдөл цуглуулж урьдчилсан дүн шинжилгээ хийж гүйцэтгэх.
  • Баримтжуулах, хянах ба шалгах үйл ажиллагаанд анхаарал хандуулах.
  • Асуудлыг шийдвэрлэхэд бэлэн, тодорхой байгаа лавлагааны эх үүсвэрийг шууд ашиглах.
  • Зураг төслийн ажил шаардагдах ажлын даалгаварт төлөвлөлт хийх, мэдээлэл цуглуулж, үнэлгээ хийх,
  • Тоног төхөөрөмжийн доголдлын шинжилгээ хийх болон сөрөг нөлөөллийг бууруулах
  • Аюулгүй ажиллагааны соёлыг хэвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ өөрийн хариуцсан буй хэсэгт хийгдэж буй ажил аюулгүй ажиллагааны хууль тогтоомж, зохих ЭМААБО-ы стандартад нийцэж байгаа эсэхийг хангах.
  • Аюулгүй ажиллагааны стандарт, процесс хийгээд дүрэм журмууд бэлэн байгаа эсэх тэдгээрийг мөрдлөг болгон ажиллуулах
  • Баг хамт олны аюулгүй байдалд хяналт тавих эрсдэлийг тодорхойлох, үзүүлэх нөлөөллийг бууруулж, хянах
  • Зураг төслийн ажилтнууд/дизайнерууд, техникч болон инженерүүдтэй хамтран ажиллаж төслийн гүйцэтгэлд хувь нэмэр оруулна
  • Босоо амны нэвтрэлт, барилгын үйл явцын талаар сайтар ойлголттой болох
  • Хязгаарлагдмал тооны хувилбараар тулгамдсан асуудлын шийдлийг гаргах зорилгоор ажлын аргачлалд өөрчлөлт гаргах стандарт арга техникийг нэвтрүүлэх
  • Инженерийн процессын ойлголтыг хөгжүүлж дээшлүүлэх

Тавигдах шаардлага

  • Инженерчлэл, цахилгаан, нарийн хэмжүүр, хяналт эсвэл ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр ба дүйцэхүйц боловсролыг эзэмшсэн байх.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсвэл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх
  • Цахилгааны ажил, цахилгаан эд зүйлстэй харьцах зөвшөөрөлтэй бол давуу талтай;
  • Эх үүсвэрийн шинжилгээ, зөрчил, догогдлыг арилгах сургалтанд суусан бол давуу тал болно
  • Хүчинтэй жолооны үнэмлэхтэй байх.
  • Англи хэлээр өргөн цар хүрээний утга агуулгатай мэдээ, мэдээллийг ойлгож, харилцан ярих чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.