Ажил мэргэжил

Цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын сургагч (1)

Нээлтийн огноо: 2017-03-09
Хаалтын огноо: 2017-03-24 17:30
Хэлтэс: Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны сургалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Боловсон хүчин бүтэц зохион байгуулалт-Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын сургагч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн цахилгаан, нарийн хэмжүүр автоматжуулалтын сургалтыг компанийн бодлого журмын дагуу хийж хэрэгжүүлэхэд оршино. Цахилгаан & Нарийн хэмжүүрийн сургагч багшийн үндсэн үүрэг нь Дадлагажигч оюутны сургалт болон Оюу Толгой ХХК-ийн цахилгаан, нарийн хэмжүүрийн нийт ажилчдын мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, удирдах юм. Энэ хүрээнд цахилгаан, нарийн хэмжүүрийн ажилчдад зориулсан чадамжид суурилсан албан ёсны хөтөлбөрийг Австралийн Мэргэжил сургалтын стандарт хөтөлбөрийн (ATQF) III түвшний гэрчилгээ олгох ажилтай уялдуулахад голлон төвлөрч ажиллана

Үүрэг даалгавар

  • Цахилгаан техникийн ажилчдад голлон зориулсан сургалтыг ATQF шаардлагын дагуу боловсруулж заана.
  • Хичээлийн төлөвлөгөөг гаргаж, ажилчдын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамгийн сайн тохирох сургалтын аргыг тодорхойлно.
  • Орчин үеийн техник технологийн хүрээнд хичээлийн хөтөлбөр, агуулгыг сайжруулж шинэчлэх санал зөвлөмж гаргана.
  • Мэдээллийн технологи, системийн талаарх боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
  • Танхимын сургалтыг явуулж, ажлын байран дээрх сургалтад хамтарч туслан, зохих үнэлгээнүүдийг хийнэ.
  • Суралцагчдын ахиц дэвшил, хөтөлбөрийн үр дүнгийн талаар ажиглалт хийж, мэдээлнэ.
  • Дадлагажигчдын сургалт, дадлага, үнэлгээний явцад шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
  • Шаардлагатай бол дадлагажигчдыг дагалдуулж сургана.
  • ОТ-н хөгжил хөдөлгөөнтэй орчин дахь бизнесийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөхийн хэрээр сургалтын зорилго, зорилтыг нийцүүлэх ажилд дэмжиж хамтарна.
  • Уурхайн талбарт цахилгаан техникийн дадлагын цех байгуулж тоноглоход хамтарч ажиллана.
  • Орсон хичээл бүрийн бүртгэлийн хуудсыг сургалтын итгэмжлэгдсэн байгууллагын (RTO) шаардлагын дагуу бүрдүүлж илгээх ба мөн холбогдох мэдээллийг ОТ сургалтын нэгдсэн системд (LMS) оруулна.
  • Дадлагын цехийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ямагт бүрэн бүтэн, аюулгүй ашиглахад бэлэн байлгана.
  • Ажлын байрны эмх цэгцийг байнга хариуцаж хангуулна.
  • Үйл ажиллагааны Сургалтын хэсгүүд / төлөвлөлтийн багуудтай нягт хамтран ажиллаж, уурхайн талбарын цахилгаан, нарийн хэмжүүрийн ажилчдын сургалт, үнэлгээг үр дүнтэй зохион байгуулна.
  • Цахилгаан, нарийн хэмжүүрийн бүх ажилчдад зориулсан чадамжид суурилсан Цахилгаан техникийн сургалт, үнэлгээний загварчлалыг нэвтрүүлэхэд гол үүрэгтэй ажиллана.

Тавигдах шаардлага

  • Цахилгаан эсвэл Нарийн хэмжүүрийн үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлүүдийн аль нэгээр мэргэжлийн диплом, сертификат байх
  • Тухайн салбарт ажиллаж байсан туршлагатай байх
  • Ажлын үр дүн, үйл явц, тайлан, мэдэгдэл болон аливаа танилцуулгийг танилцуулах, илтгэх ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх (аман болон бичгийн)
  • Microsoft хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг бөглөн 3Х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг наасан байх (Ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг (анкет) эндээс татан авна уу).
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр)

Өргөдөл гаргагч нь материалаа доорх хаягаар илгээнэ үү:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.