Төлөөлөн удирдах зөвлөл

​​Цэвэгмидийн Түмэнцогт

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Цэвэгмидийн Түмэнцогт 2018 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Ц.Түмэнцогт 2016 оны 9 дүгээр сар хүртэл “Эрдэнэс монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2011-2016 онд Монгол дахь “Женерал электрик”-ийн Гүйцэтгэх захирал мөн Эрчим хүчний Сайдын Зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан. Тэрээр цахилгааны инженер болон нийтийн удирдлагын мэргэжлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан. Ц.Түмэнцогт Монголын CEO клуб, Монголын бизнесийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг.