EOI - Оролцох сонирхол хүлээн авах

Шинэчлэгдсэн !! Тоос цуглуулагч урвалж нийлүүлэх тухай

Тендерийн дугаар: WS862564183
Нээх огноо: 2017-01-18 00:00
Хаах огноо: 2017-02-08 17:00
Гэрээ байгуулахаар төлөвлөсөн хугацаа: 2017 2-Р УЛИРАЛ

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) туршлага бүхий боломжит компаниудыг “Тоос цуглуулагч урвалж” нийлүүлэхтэй холбоотой Тендерт оролцох хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Нэмэлт мэдээлэл: Тоос цуглуулагч бодис нь анхдагч бутлуурын пункер болон хавтант тэжээгүүр, конвейерийн туузны шилжилтийн цэг дээр бутлуурын явцаас гарах тоосыг бууруулах зорилготой хэрэглэгддэг.

Тоос цуглуулагч бодисыг зориулалтын хөөсрүүлэгчид өндөр даралттай ус болон агаартай холин хэрэглэгдэх цэгт зориулалтын хоолойгоор эсвэл спиралэкс долгионтой резин хоолойгоор тарааж хэрэглэнэ. Бодис нь хөлдсөн байж болохгүй.

Нийлүүлэгч нь дараах бараа эсвэл ажил, үйлчилгээг ханган нийлүүлэх шаардлагатай ба үүгээр хязгаарлагдахгүй:

  • Анхдагч бутлуур дээр хэрэглэгдэх тоос цуглуулагч урвалж нийлүүлэх,
  • Холбогдох тоног төхөөрөмжийг нийлүүлэх,
  • Техникийн зөвлөгөө бусад холбогдох бусад үйлчилгээ хийж гүйцэтгэх

Нийлүүлэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай:

  • Компанийн танилцуулга / брошур,
  • Компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ,
  • Тоос цуглуулах бодисны талаар мэдээлэл,
  • Өмнөх туршлагын мэдээлэл болон гүйцэтгэсэн ажлын талаар лавлагаа тодорхойлолт,
  • Тусгай зөвшөөрлүүд,
  • Шаардлагатай хүний нөөц, гол мэргэжилтнүүдийн танилцуулга ба компанийн бүтэц зохион байгуулалтын диаграм,
  • Хавсралтуудад заасан бусад шаардлагатай баримт бичгүүд (ЭМААБО/Чанарын бодлого, төлөвлөгөө гэх мэт).

Компани нь боломжит нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлm хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь нийлүүлэгчдээс ямар нэг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.

Холбогдох материалыг Англи эсвэл Монгол хэлээр бэлдэж 2017 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас (Улаанбатарын цагаар) өмнө RFxBox@ot.mn хаягаар (цахим шуудангийн гарчигт WS862564183 Тоос цуглуулагч химийн урвалж - гэж бичиж) илгээнэ үү.

Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Компани нь энэхүү Тендерт оролцох хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй. “Оюу толгой” компани нь зөвхөн шаардлага хангасан эсвэл цаашдын шалгаруулалтанд оруулахаар сонгосон ханган нийлүүлэгчидтэй эргэж холбогдоно.

Өмнө нь “Оюу толгой” компанийн Нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлж байгаагүй ханган нийлүүлэгч http://oyutolgoi.achillesapac.com/mn/ холбоосоор орж бүртгүүлнэ үү.

ОЮУ ТОЛГОЙХХК

ХАНГАМЖИЙН ХЭЛТЭС

.