Ажил мэргэжил

Шинэ Төгсөгчдийн Хөтөлбөр 2017

Нээлтийн огноо: 2017-05-29
Хаалтын огноо: 2017-06-12 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

Оюу Толгой ХХК нь оюутан, залуусыг чадварлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн олон хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Шинэ төгсөгчдийн хөтөлбөр юм.

Ажлын байр:

Оюу Толгой ХХК нь 2017 оны 6-р сар дотор төгсөх болон 2016 онд төгссөн оюутнуудаас 14 шинэ төгсөгч шалгаруулж авна. Шинэ төгсөгчдийн 4 жилийн хөгжлийн хөтөлбөр нь тодорхой төлөвлөгөөний дагуу туршлагатай зөвлөхийн удирдлага дор ажлын туршлага хуримтлуулах боломж олгож техникийн болон манлайллын сургалтуудад хамруулан аюулгүй ажиллагааны соёлыг эзэмшүүлнэ.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх.
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2017 оны 6-р сар дотор төгсөх болон 2016 онд дараах мэргэжлээр Бакалаврын зэрэгтэй төгссөн байх.
    • Механик инженер-4
    • Цахилгааны инженер-4,
    • Уул уурхайн инженер- 1,
    • Геотехникийн инженер- 1,
    • Барилгын инженер- 1,
    • Баяжуулалтын инженер- 1,
    • Гадаад худалдаа (Logistics) -1,
    • Олон нийтийн харилцаа- 1
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй байх.
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө үү:

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
    • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
    • Тодорхойлох захидал-2
    Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаас авна уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.