Ажил мэргэжил

Шинэ төгсөгч барилгын инженер /1/

Нээлтийн огноо: 2019-06-11
Хаалтын огноо: 2019-06-24 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхай - Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын xэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Шинэ төгсөгч барилгын инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн барилгын чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Ажил үүргийн хуваарь

  • Ажлын байранд аюулгүй ажиллагааны ярилцлага тогтмол хийж, бодит үлгэр дуурайлал үзүүлэн манлайлахад оролцох
  • Монгол улсын хууль тогтоомжийн шаардлагууд, Рио Тинто болон Оюу Толгойн ЭМААБО-ны стандартуудын талаарх мэдлэг хуримтлуулж, тэдгээрийг хэрэгжүүлэн ажиллах
  • Үйлдвэрлэлийн өмнөх болон үйлдвэрлэлд шилжих үе шатны барилгын бүхий л үйл ажиллагаанд дүрэм журам/ААДШ-ийг хэрэгжүүлж, дагаж мөрдөн ажиллахад дэмжлэг үзүүлэх
  • Багийн бүх ажилтан, албан хаагчидын аюулгүй ажиллагааг хангаж эрдлийг тодорхойлох, бууруулах, удирдах
  • Төлөвлөсөн төлөвлөгөө, ажлын гарцын чанар, талбайн ажлын хуваарийн биелэлт болон харагдах байдлын хэрэгжилтийг хангах үүднээс хариуцсан ажлын хэсгийн уурхайн болон барилгын үйл ажиллагаанд уурхайн гүн дэх үзлэг шалгалтыг тодорхой давтамжтайгаар явуулах
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний барилгын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудад хариулах үүрэг гүйцэтгэх
  • Олборлолт, тээвэрлэлтийн түвшний уурхайн болон барилгын үйл ажиллагааны бүхий талтай холбоотой сайжруулалтын төслүүдэд гэрээний багуудад туслах
  • Улирал, сар, долоо хоног тутмын төлөвлөгөө, төлөвлөлтийн өгөгдлийг IPP-д оруулах
  • Гүний уурхайн дэд бүтэц, тоног төхөөрөмж, байгууламжуудыг ашиглалт оруулан хүлээлгэж өгснөөс хойш Үйл ажиллагааны багт шаардлагатай техникийн туслалцаагаар хангах
  • Хэлтсийн үйл ажиллагааг үр ашигтай болгох үүднээс бичгэн журам болон баримт бичгийг боловсруулах
  • Долоо хоног тутмын нэгдсэн гүйцэтгэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн хуваарийг дагаж мөрдөхөд туслах
  • Оюу толгой компанийн хүрээнд явагдаж буй Олборлолт, тээвэрлэлтийн түвшний бүтээн байгуулалт, барилга, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаануудыг гүйцэтгэх чадвар бүхий ур чадварыг бий болгож хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
  • Уурхайн Олборлолт, тээвэрлэлтийн хэлтэстэй холбоотой төрөл бүрийн уулзалт, хурлуудад оролцох, хөтлөх, зохион явуулах
  • Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай сургалтын хэрэгцээгээ тодорхойлох
  • Уурхайн талбар дах бүхий л оролцогч талуудтай үр өгөөжтэй, тогтвортой харилцаа бий болгон, хөгжүүлж, бататган ажиллах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019 оны 6-р сар дотор төгсөх болон 2017, 2018 онуудад барилгын инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Та манлайллын чиглэлээр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан бэ ? (Спортын, сайн дурын болон нийгэм рүү чиглэсэн бусад ажлуудыг дурдаж болно) "Тухайн ажлыг гүйцэтгэхэд танд таалагдсан болон таалагдаагүй зүйл юу байсан бэ? Яагаад?" Энэ талаар 350-400 үгтэй эссэ бичнэ үү.
  • Идэвхтэй ашигладаг цахим хаягтай байх


Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.