Ажил мэргэжил

Шинэ төгсөгч далангийн инженер (1)

Нээлтийн огноо: 2018-05-14
Хаалтын огноо: 2018-05-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

Оюу Толгой ХХК нь оюутан, залуусыг чадварлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн олон хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Шинэ төгсөгчдийн хөтөлбөр юм.

Ил уурхайн үйл ажиллагааний хэлтэст 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд төгссөн оюутнуудаас Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Шинэ төгсөгч далангийн инженер шалгаруулж авна.

Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 4 жилийн хугацаатай хөтөлбөр юм.

Үүрэг даалгавар

  • Хаягдал хадаглах байгууламжын инженер нь дараах тодорхой үүрэг болон хариуцлага хүлээнэ.
  • Ажлын байран дахь хувийн хариуцлага, мэдлэг дээр тулгуурлан аюулгүй байдлыг хангажажлын соёлыг дээшлүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалахасуудлуудад хариуцлагатай, идэвхтэй хандлагыг бий болгох.
  • Хаягдал хадаглах байгууламжын барилгын үе шат, хаягдалын хатаалт , ус хэмнэх хамгийн оновчтой стратеги боловсруулахад дэмжлэг үзүүлэх. Жишээ нь Хаягдал хадаглах байгууламжын төлөвлөлт нь хаягдал хадаглах байгууламжын барилга, үйл ажиллагаа, ил уурхайн үйл ажиллагаа, чанарын хяналт, чанарын баталгаа болон бусад багуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
  • Хаягдал хадаглах байгууламжын үйл ажиллагааны багт дэмжлэг үзүүлэх,хөндлөнгийн теникийн хяналтын үр дүнг нягтлан шалгах, хаягдал хадаглах байгууламж барих найдвартай байдлыг бий болгоход дэмжлэг үзүүлэх.
  • Хаягдал хадаглах байгууламжын загварын(дизайн) инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Хүдрийн хаягдал, усны менежментийн найдвартай байдлыг хангахын тулд процессийн оновчлол , арга зүй болон технологийн програмуудыг оновчлоход дэмжлэг үзүүлэх.
  • Хаягдал хадгалах байгууламж барилгын ажилтай холбоотой үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Хаягдал хадаглах байгууламжынудирдлагын баг болон бусад харилцагч багууд болох баяжуулах үйлдвэр, уурхайн үйл ажиллагааны баг, дэд бүтэц болон гэрээт байгуулгуудынхооронд нээлттэй харилцаа бий болгож ажлын таатай орчинг бий болгох
  • Дээд түвшиний менежерүүд болон Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн гаргасан шийдвэрийг дагаж, дэмжиж ажиллах
  • Гадны оролцогч талуудтай үр дүнтэй, тогтвортой харилцаа тогтоох, хөгжүүлэх

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх.
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд Иргэний болон үйлдвэрлэлийн барилгын инженер, Геологи зэрэг холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх.
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Багшийн тодорхойлолт 2

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.