Ажил мэргэжил

Шинэ төгсөгч Логистикийн ажилтан /1/

Нээлтийн огноо: 2019-06-10
Хаалтын огноо: 2019-06-24 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Тээвэрлэлтийн xэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Шинэ төгсөгч Логистикийн ажилтан ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь хэлтсийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн импорт тээвэрлэлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу манлайлан удирдахад дэмжлэг үзүүлж, жигд үр дүнтэй үйлчилгээ, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Ажил үүргийн хуваарь

  • Ханган нийлүүлэлтийн сүлжээнээс бараа, бүтээгдэхүүнийг үр ашигтай нийлүүлэхийн тулд Хангамж, Бараа материалын удирдлага, Агуулах, Тээвэр зэрэг хэсгүүдтэй холбоотой өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болох тогтсон үүрэг даалгавруудыг биелүүлэх
  • Үйл ажиллагаа, бизнесийн үр дүнг сайжруулахын тулд өгөгдөл мэдээллийг шинжлэн, тайлагнах хэмжигдэхүүнийг гарган ханган нийлүүлэлтийн сүлжээний холбогдох үйл ажиллагааг үнэлэх
  • Бизнесийн үйл ажиллагааны гол үзүүлэлтүүдийг тусгасан тайланг эцсийн хэрэглэгч, бусад холбогдох талд тогтмол гарган өгөх
  • Засгийн газрын дүрэм, журам, компанийн бодлого, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг биелүүлэх.
  • Зорилго, зорилтоо биелүүлэхээр шаардлагатай үед бизнесийн нэгж болон үйл ажиллагааны бусад бүлэгтэй өдөр тутам харилцаа холбоотой ажиллах
  • Өдөр тутмын ажлын асуудлыг ойлгодог, асуудал шийдвэрлэхийн тулд бүтэцлэгдсэн мэдлэг, тэргүүн туршлагыг ашигладаг байх
  • Аудит, үзлэг шалгалт хийхэд оролцож, засаж залруулах арга хэмжээний хэрэгжилтийг хараа хяналтдаа байлгах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019 оны 6-р сар дотор төгсөх болон 2017, 2018 онуудад Логистик эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Та манлайллын чиглэлээр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан бэ ? (Спортын, сайн дурын болон нийгэм рүү чиглэсэн бусад ажлуудыг дурдаж болно) "Тухайн ажлыг гүйцэтгэхэд танд таалагдсан болон таалагдаагүй зүйл юу байсан бэ? Яагаад?" Энэ талаар 350-400 үгтэй эссэ бичнэ үү
  • Идэвхтэй ашигладаг цахим хаягтай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.