Ажил мэргэжил

Шинэ төгсөгч механикийн инженер (6)

Нээлтийн огноо: 2018-05-14
Хаалтын огноо: 2018-05-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

Оюу Толгой ХХК нь оюутан, залуусыг чадварлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн олон хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Шинэ төгсөгчдийн хөтөлбөр юм.

Ил уурхайн үйл ажиллагааний хэлтэст 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд төгссөн оюутнуудаас Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах зургаа (6) Шинэ төгсөгч механикийн инженер шалгаруулж авна.

Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 4 жилийн хугацаатай хөтөлбөр юм.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн дүрэм журам, арга барил, багийн ажиллагаа, төлөвлөлт, сахилга батын хүрээнд өдөр тутмын олон төрлийн үүрэг даалгаваруудыг хийж гүйцэтгэх
  • Мэдээлэл, дата дээр анхан шатны судалгааг хийж гүйцэтгэх
  • Бичиг баримтжуулалт, туршилт судалгааг шаардлагын дагуу хийж гүйцэтгэх
  • Тоног төхөөрөмжийн гэмтэл саатлын судалгаа болон сайжруулалуудыг хийж гүйцэтгэх
  • Урьдчилан сэргийлэх болон мэргэжлийн засвар үйлчилгээний хөтөлбөрүүд, тэдгээрийг сайжруулахад чиглэсэн элэгдлийн хяналт болон нефтийн бүтээгдэхүүний зохицуулалтын ажилд туслан ажиллах
  • Зураг төсөл, дизайн боловсруулах, дэлхийн бусад уурхайд хэрэгжиж шинэ технологийг нэвтрүүлэх тал дээр инженерийн дэмжлэг үзүүлэх.
  • Үйлдвэр, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа болон эрсдлийг бууруулах, арилгах зорилгоор инженерийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шийдэл гаргах
  • Тоног төхөөрөмжийн ашиглалт, эдэлгээг ижил төстэй уул уурхайн адил тоног төхөөрөмжүүдтэй харьцуулан судалгаа хийх, оновчлох.
  • Засвар үйлчилгээний оновчлол, доголдлыг арилгах хөтөлбөр, эвдрэл доголдлын судлагааны ажилд идэвхитэй оролцож дэмжлэг үзүүлэх, бие даан гүйцэтгэх
  • Хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тогтсон хугацаанд удирдлагадаа тайлагнаж байх

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх.
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд Механик, Цахилгаан зэрэг холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх.
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Багшийн тодорхойлолт 2

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.