Ажил мэргэжил

Шинэ төгсөгч механикын инженер - АММ

Нээлтийн огноо: 2016-05-30
Хаалтын огноо: 2016-06-13
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Хөрөнгө, материалын менежментийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Шинэ төгсөгч механикын инженер ажлын байранд шинэ төгсөгчийг шалгаруулж авна. Шинэ төгсөгчийг хөгжүүлэх 2 жилийн хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлийн хүрээнд шинийг сурч мэдэх, туршлагатай мэргэжилтэнгүүдийн зөвлөгөөг авах, аюулгүй ажиллагааны соёлд суралцах, мэргэжлийн сургалтуудад хамрагдах боломжуудаар хангагдаж цаашдаа өрсөлдөхүйц чадвартай Монгол улсын ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болох юм.

“Оюу толгой” ХХК нь боловсрол, сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж ирээдүйн чадварлаг Монгол улсын ажиллах хүчин бэлтгэж, хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь Шинэ төгсөгчийг хөжүүлэх хөтөлбөр юм.

Үүрэг даалгавар

  • Аюулгүй ажиллагааны стандартуудыг бүрэн ойлгож , бүх ажлын талбарт хэрэгжиж буй дүрэм журмуудыг хариуцлагатай дагаж мөрдөн, аюулгүй ажиллагааны хандлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  • Тоног төхөөрөмжийн найдвартай байдал, үйл ажиллагааг сайжруулах стратегийг боловсруулан зөвлөмж гаргах болон хэрэгжүүлэх
  • Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний аргачлалуудыг тасралтгүй хөгжүүлэн сайжруулах ажилд идэвхтэй оролцох. Уг ажлын хүрээнд чухал ач холбогдолтой хэсгүүдэд төлөвлөгөөт засвар үйлчилгээ, хяналтын Ажлын Стандарт Журам (АСЖ)-ууд боловсруулах
  • Засвар үйлчилгээний хэрэгжилт, төхөөрөмжийн сайжруулалт, гэмтэл доголдлын шинжилгээ болон доголдолыг илрүүлэхэд Парето аргачлалыг ашиглах
  • Механик тоног төхөөрөмжүүдийн сайжруулалтын төслүүдээс гарсан үр өгөөжийг судлах, үнэлэх, эрэмбэлэх
  • Найдвартай ажиллагааны төрөл бүрийн хурлуудыг удирдан, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн жагсаалтыг бэлтгэн хөтлөх, түүнийг хэрэгжүүлэх
  • Бүх төрлийн ажил үүргийг хэлтсийн бүхий л дүрэм журмын дагуу хийж гүйцэтгэх
  • Оюу Толгойн Үйл Ажиллагааны болон Дэд бүтцийн хэлтсийн багуудтай нягт хамтран ажиллах.
  • Зан төлөв, ажил гүйцэтгэл, хувийн хөгжилдөө хариуцлагатай байж өөрийгөө хөгжүүлэн сайжруулах
  • Хэлтэс, нэгжүүдийн үйл ажиллагааны чиглэлийг бүрэн ойлгох
  • Засч сайжруулах хамгийн тохиромжтой арга хэмжээг зөвлөж, хэрэгжүүлэх
  • Өөрийн хариуцсан ажлуудаа бүрэн хариуцаж чаддаг, жигд үргэлжлүүлэх чадвартай байх

Тавигдах шаардлага

  • Механик инженерийн бакалавр зэрэгтэй байх.
  • Голч дүн 3,4 буюу түүнээс дээш байх
  • 2014 болон 2015 онд төгссөн байх
  • Механикын онолын өндөр мэдлэгтэй байх
  • Механик Инженерээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Эрүүл мэнд, Аюулгүй ажиллагаа болон Байгаль орчны талаар дунд түвшний мэдлэгтэй байх.
  • Хамт олноо манлайлах, тасралтгүй сайжруулах болон сайжруулалтыг хэрэгжүүлэх чадвартай байх.
  • Компьютерийн хэрэглээний болон зарим инженерийн програмын дунд түвшний мэдлэгтэй байх. Үүнд: MS Excel, PowerPoint, Project, Visio
  • Гадаад мэргэжилтнүүдтэй харилцах чадвартай байх. (Англи хэлний дунд түвшиний мэдлэгтэй байх)
  • Асуудлыг шийдвэрлэх логик болон дүн шинжилгээ хийх ур чадвартай байх.
  • Ажлын гүйцэтгэлд төвлөрч ажиллан, сайн цаг төлөвлөлттэй байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.