Ажил мэргэжил

Шинэ төгсөгч механикын инженер

Нээлтийн огноо: 2016-05-30
Хаалтын огноо: 2016-06-13
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Баяжуулалтын засвар үйлчилгээнийхэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Шинэ төгсөгч механикын инженер ажлын байранд шинэ төгсөгчийг шалгаруулж авна. Шинэ төгсөгчийг хөгжүүлэх 2 жилийн хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлийн хүрээнд шинийг сурч мэдэх, туршлагатай мэргэжилтэнгүүдийн зөвлөгөөг авах, аюулгүй ажиллагааны соёлд суралцах, мэргэжлийн сургалтуудад хамрагдах боломжуудаар хангагдаж цаашдаа өрсөлдөхүйц чадвартай Монгол улсын ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болох юм.

“Оюу толгой” ХХК нь боловсрол, сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж ирээдүйн чадварлаг Монгол улсын ажиллах хүчин бэлтгэж, хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь Шинэ төгсөгчийг хөжүүлэх хөтөлбөр юм.

Энэхүү албан тушаалтан нь Баяжуулах Үйлдвэрийн Засвар Үйлчилгээний Хэсгийн Төслийн Инженерт ажлаа тайлагнана. Баяжуулах Үйлдвэрийн Засвар Үйлчилгээний Хэсэг дотор Төлөвлөлт ба Механикийн багуудад 24 хүртэлх сарын хугацаанд шилжиж ажиллах, мөн Баяжуулах Үйлдвэрийн Төслийн багийн үйл ажиллагаанд оролцож засвар үйлчилгээний сайжруулалтууд хийх замааар үйлдвэрийн найдвартай, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Үүрэг даалгавар

  • Засвар үйлчилгээний төлөвлөлт ба хуваарь гаргах ажлыг холбогдох бодлого журмын дагуу хийж гүйцэтгэх
  • Төлөвлөгөөт ба урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээгээр дамжуулан үйлдвэрийн бэлэн байдлын төлөвлөгөөт зорилтыг хангах
  • Баяжуулах Үйлдвэрийн гол тоног төхөөрөмжүүдэд үзлэг шалгалт хийх, үзлэгийн чанарыг сайжруулах үүднээс талбайн операторуудтай хамтран ажиллах
  • Баяжуулах Үйлдвэрийн Үндсэн Бутлуур, Нунтаглалт, Флотацийн хэсэг болон туслах хэсгүүд дээр ажил үүргээ гүйцэтгэн баяжуулалтын өндөр тасралтгүй үзүүлэлтийг ханган үйлдвэрлэлийн зорилтот хэмжээнд хүрч ажиллах
  • Аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа осол зөрчлийг мэдэгдэж нэн даруй засаж залруулах арга хэмжээ авч ажиллах
  • Төслийн төлөвлөлт, гүйцэтгэл болон дуусах үе шатуудад техникийн дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Тоног төхөөрөмжийн эвдрэл ба бага хэмжээний техникийн асуудлаас үүдсэн үйл ажиллагааны доголдолд оношилгоо хийх
  • Өөрийн хариуцсан хэсэгт ажлын байрны эмх цэгц болон аюулгүй ажиллагааны өндөр стандартыг тогтоож ажиллах
  • Засварын цехийн үйл ажиллагаа ба сургалтуудад идэвхтэй оролцож өөрийн мэргэжлийн ур чадвараа тасралтгүй сайжруулах
  • Үүрэг даалгаварыг үр бүтээлтэй, хурдан шуурхай хийж гүйцэтгэх, ажлын өндөр ур чадварыг харуулах

Тавигдах шаардлага

  • Механикийн Инженер мэргэжилтэй – Ашигт Малтмалын Баяжуулалтын чиглэлээр төгссөн бол давуу тал болно.
  • Голч дүн 3,4 буюу түүнээс дээш байх
  • 2014 болон 2015 онд төгссөн байх
  • Компьютерийн сайн мэдлэгтэй болон дата боловсруулах программууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай
  • Уул уурхай ба ашигт малтмалын талаар мэдлэгтэй
  • Бүтээлч, өөрийгөө дайчлах, олон үүрэг даалгаврыг гүйцэтгэх чадвартай
  • Багаар ажиллах, харилцааны ур чадвартай мөн Монгол хэл дээр илтгэл тавих ба Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Үнэлгээ өгөх, зохион байгуулах, үүрэг даалгаврыг ач холбогдлоор нь эрэмбэлж, үнэлэх чадвар эзэмшсэн байх
  • Урьдчилан тооцоолж, эрсдлээс хамгаалах төлөвлөгөөг цогцоор нь авч хэрэгжүүлэх мэдлэг, чадвартай байх
  • Ажил гүйцэтгэх явцад шинэ ур чадварт суралцдаг байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.