Ажил мэргэжил

Шинэ төгсөгч Санхүү, нягтлан бодох /1/

Нээлтийн огноо: 2019-06-10
Хаалтын огноо: 2019-06-24 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Санхүү - Нягтлан бодох бүртгэл, гадаад тайлангийн хэлтэст Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Шинэ төгсөгч Санхүү, нягтлан бодох ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн нягтлан бодох, санхүү бүртгэл, гүйлгээний чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Ажил үүргийн хуваарь

  • Сарын эцсийн тайлан хийх ажилд дэмжлэг үзүүлэх
  • Холбогдох ерөнхий бүртгэл тооцооны дэвтрийг нэгтгэн боловсруулах
  • Дотоод ба гадаад аудитын ажилд дэмжлэг үзүүлэх, ба өөр багуудаас ирсэн хүсэлтийн дагуу холбогдох ажлыг хийх
  • Чиглэл хариуцсан мэргэжилтэнгүүд нь өөрсдийн Тайлангийн балансны нэгтгэлийн хийж байгаа эсэхийг нягтлан хийлгүүлэх
  • Үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бусад даалгасан ажил үүргүүдийг гүйцэтгэх

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019 оны 6-р сар дотор төгсөх болон 2017, 2018 онуудад Санхүүгийн нягтлан бодогч эсвэл үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Идэвхтэй ашигладаг цахим хаягтай байх
  • Та манлайллын чиглэлээр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан бэ ? (Спортын, сайн дурын болон нийгэм рүү чиглэсэн бусад ажлуудыг дурдаж болно) “Тухайн ажлыг гүйцэтгэхэд танд таалагдсан болон таалагдаагүй зүйл юу байсан бэ? Яагаад?” Энэ талаар 350-400 үгтэй эссэ бичнэ үү

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.