Ажил мэргэжил

Шинэ төгсөгч туслах процессийн металлургич

Нээлтийн огноо: 2016-06-28
Хаалтын огноо: 2016-07-08
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Баяжуулалтын техник үйлчилгээнийхэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Шинэ төгсөгч туслах процессийн металлургич ажлын байранд шинэ төгсөгчийг шалгаруулж авна. 2 жилийн хугацаатай Шинэ төгсөгчийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлийн хүрээнд шинийг сурч мэдэх, туршлагатай мэргэжилтэнгүүдийн зөвлөгөөг авах, аюулгүй ажиллагааны соёлд суралцах, мэргэжлийн сургалтуудад хамрагдах боломжуудаар хангагдаж цаашдаа өрсөлдөхүйц чадвартай Монгол улсын ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болох юм.

“Оюу толгой” ХХК нь боловсрол, сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж ирээдүйн чадварлаг Монгол улсын ажиллах хүчин бэлтгэж, хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь Шинэ төгсөгчийг хөжүүлэх хөтөлбөр юм.

Энэхүү албан тушаалтан нь Баяжуулах Үйлдвэрийн Техникийн хэлтсийн технологи хариуцсан металлургийн багт ажлаа тайлагнах ба Баяжуулах Үйлдвэрийн Техникийн хэлтэст 12 сар, Үйлдвэрлэлийн хэлтэст 12 сар ажиллах бөгөөд хэрэв шаардлага гарвал Үйлдвэрийн Засвар Үйлчилгээний хэлтэст тодорхой хугацаагаар ажиллана. Ажиллах явцдаа үйл ажиллагааны үндсэн чиг шугамын дагуу үйлдвэрийн хүчин чадал, тогтвортой байдал, технологийн үзүүлэлтүүдийг дээшлүүлэх, оновчлох боломжуудыг нээн илрүүлэх зэрэгээр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хариуцсан металлургийн багт тусалж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Техникийн хэлтсийн удирдлагын дагуу хамтран шохойн систем, урвалжийн зарцуулалт, усны баланс, өтгөрүүлэгчийн ажиллагаа, баяжмал хадгалах торх болон шүүлтүүрийн ажиллагааг хянах, Үйлдвэрлэлийн хэлтсийн гишүүдэд тодорхой зааварчлагаа өгөх;
  • Үйлдвэрийн бүтээмжийг оновчлохын тулд бусад баг, хэлтэстэй хамтарч ажиллах;
  • Баяжмалын чанар болон метал авалтыг нэмэгдүүлэхэд урвалж үр ашигтай зарцуулагдаж зорилтот хэмжээндээ байгаа эсэхийг хянах;
  • Урвалжийн тунг хянах, шалгах (цуглуулагч, хөөсрүүлэгч, шохой, флокулянт болон бусад усанд хэрэглэгдэх урвалжууд);
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд дээр (шохойн тээрэм, баяжмал болон хаягдал өтгөрүүлэгч, баяжмал хадгалах торх болон баяжмалын даралтат шүүх төхөөрөмжүүд, насос, насосны хайрцаг, шугам хоолой, хэмжилтийн болон хянах багаж хэрэгслүүд)-д тогтмол үзлэг хийн механик, цахилгаан, болон процесс удирдлагатай холбоотой асуудлуудыг олж илрүүлэх;
  • Урвалжийн лабораторийн болон үйлдвэрийн туршилтуудад түлхүү оролцож шаардлагатай бол удирдан явуулах. Эдгээрт бүх төрлийн флокулянт, шохой болон усанд хэрэглэгддэг урвалжууд орно.
  • Үйлдвэрийг өндөр хүчин чадлаар ажиллуулахын тулд механик/цахилгаан/тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний багийхантай сайн харилцан уялдаатай ажиллах;
  • Процесст тулгамдсан асуудлыг судлах, инженерийн шийдлийг олох;
  • Бүхий л ажилд аюулгүй ажиллагааны эерэг соёлыг дэмжиж ажиллах;

Тавигдах шаардлага

  • Металлурги (Ашигт Малтмал Баяжуулалтын чиглэлээр бол давуу талтай)-ийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Голч дүн 3,4 буюу түүнээс дээш байх
  • Органик бус химийн техникийн мэдлэгтэй байх.
  • Математикийн ур чадвар сайтай байх.
  • Техникийн тайлан/график болон баримт бичгийг ойлгомжтой боловсруулах, хадгалах чадвартай байх.
  • 2014 болон 2015 онд төгссөн байх
  • Компьютерийн программууд (Excel, Word, болон бусад тооцоолон бодох программууд) дээр ажиллах ахисан түвшний ур чадвартай байх.
  • Бичгийн болон аман харилцааны өндөр ур чадвартай байх (Монгол болон Англи хэлээр). Техникийн харилцааны Хятад хэл нь давуу тал болно.
  • Төлөвлөх болон төслийн удирдлагын ур чадвар сайтай байх.
  • Ширхэгийн шинжилгээ, булингын шинж чанар, булингын суулт болон флокуляцын талаар сайн ойлголттой байх;
  • Булингын насос болон түүний бүтээмжийн муруйн талаар ойлголт сайтай байх
  • Булингын суултын тест явуулах, үр дүнг боловсруулах, процессийг оновчлох мэдлэгтэй байх
  • Уурхайн химийн бодис болон түүний аюулгүй ажиллагааны талаар мэдлэг сайтай байх;

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.