Ажил мэргэжил

Шинэ төгсөгч уурхайн инженер (2)

Нээлтийн огноо: 2018-05-14
Хаалтын огноо: 2018-05-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

Оюу Толгой ХХК нь оюутан, залуусыг чадварлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн олон хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Шинэ төгсөгчдийн хөтөлбөр юм.

Ил уурхайн үйл ажиллагаа - Уурхайн үйл ажиллагаа хэлтэст 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд төгссөн оюутнуудаас Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах гурван (2) Шинэ төгсөгч уурхайн инженер шалгаруулж авна.

Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 4 жилийн хугацаатай хөтөлбөр юм.

Үүрэг даалгавар:

  • Багийн ажил, арга аргачлал, дадал болон компанийн хөтөлбөрүүдтэй танилцах зорилгоор нөөцийн тооцоог бэлтгэхэд туслах
  • Урт, богино хугацааны төлөвлөгөө, бүтээмжийн зорилтыг дэмжиж геологийн өгөгдөл, мэдээлэлд тулгуурлан уурхайн төлөвлөгөөг боловсруулахад туслах
  • Тодорхой, цэгцтэй бөгөөд шууд ашиглах боломжтой мэдээлэл ашиглан асуудалд шийдэл гаргаж дэвшүүлэх
  • Өгөгдлийг цуглуулах, үнэлэх, хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулах зэргээр хайгуулын ажилд оролцох
  • Инженерийн техник, эдийн засгийн үндэслэл, судалгаа боловсруулахад мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зэргээр оролцох
  • ЭМААБО-ны холбогдох стандартуудын дагуу ажиллах, мөн бусдын эерэг хандлагыг хөхүүлэн дэмжиж аюулгүй ажиллагааны талаар идэвхи, санаачлагатай ажиллах
  • Багийн бүх гишүүдийн аюулгүй байдалд анхаарч, эрсдэлийг тодорхойлж бууруулах мөн удирдах
  • Аюулгүй ажиллагааны талаархи ярилцлага тогтмол хийх
  • Уурхайн төлөвлөлт, үйл ажиллагааны богино хугацааны төлөвлөгөөтэй уялдуулан уурхайн төлөвлөгөөг боловсруулах, хөгжүүлэхэд туслах
  • Тоног төхөөрөмжийн төлөвлөгөө ба гүйцэтгэлийг тохируулах
  • Техникийн мэдээлэл, түүнтэй холбоотой эрсдэл, боломжийн талаархи харилцаа холбоог зохицуулах

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх.
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд Уул уурхайн инженер чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх.
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Багшийн тодорхойлолт 2

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.