Ажил мэргэжил

Шинэ төгсөгч хүний нөөцийн ажилтан (1)

Нээлтийн огноо: 2018-05-14
Хаалтын огноо: 2018-05-25 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

Оюу Толгой ХХК нь оюутан, залуусыг чадварлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн олон хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн бөгөөд тэдгээрийн нэг нь Шинэ төгсөгчдийн хөтөлбөр юм.

Ил уурхайн үйл ажиллагааний хэлтэст 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд төгссөн оюутнуудаас Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Шинэ төгсөгч хүний нөөцийн ажилтан шалгаруулж авна.

Шинэ төгсөгчдийн хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд ажлын туршлага олгож, тэднийг сорих, хөгжүүлэх, туршлагатай зөвлөхүүдтэй холбож дадлагажуулах замаар үндэсний шилдэг техникийн мэдлэг бүхий боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэсэн 4 жилийн хугацаатай хөтөлбөр юм.

Үүрэг даалгавар

  • Хүний нөөцийн бизнес түнш, удирдах ажилтнууд болон ажилтнуудад хүний нөөцийн үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх.
  • Үйл ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цалингийн хяналт, авъяас ур чадварын үнэлгээ, гүйцэтгэлийн менежмент гэх мэт жил тутмын үйл ажиллагаануудыг дэмжих.
  • Тусгай төслүүд болон бусад санаачлагыг дэмжих (жишээ нь, ажилчдын оролцоо, гүйцэтгэл, чадавхийг сайжруулах, ажилтнуудыг идэвхижүүлэх санаачлагууд) -д дэмжлэг үзүүлэх.
  • Хүний нөөцтэй холбогдох бүх чиглэлд кейс менежментийн үйлчилгээ үзүүлэх.
  • Удирдах ажилтнууд, ажилтнуудад хүний нөөцийн өдөр тутмын болон захиргааны дэмжлэг үзүүлэх.
  • Ажилчдын мэдээлэл, баримт бичгийг зохих ёсоор удирдаж, зохион байгуулах.
  • Шаардлагатай тайлан мэдээлэл бэлтгэж, дүн шинжилгээ хийх.
  • Оюу Толгой компаний аюулгүй ажиллагааны болон манлайллын соёлыг төлөвлшүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх.
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2018 оны 6-р сар дотор төгсөх болон 2017 онд Хүний нөөц, Сэтгэл судлал, Бизнесийн удирдлага зэрэг холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн байх.
  • Голч дүн 3.2 болон түүнээс дээш байх.
  • Англи хэлний мэдлэгтэй байх.
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх.
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Багшийн тодорхойлолт 2

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.