Ажил мэргэжил

Шинэ төгсөгч хүний нөөцийн ажилтан

Нээлтийн огноо: 2016-06-28
Хаалтын огноо: 2016-07-22
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Боловсон хүчин, бүтэц, зохион байгуулалтын хэлтэсд Улаанбаатар хотод ажиллах нэг (1) Шинэ төгсөгч хүний нөөцийн ажилтан ажлын байранд шинэ төгсөгчийг шалгаруулж авна. 2 жилийн хугацаатай Шинэ төгсөгчийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлийн хүрээнд шинийг сурч мэдэх, туршлагатай мэргэжилтэнгүүдийн зөвлөгөөг авах, аюулгүй ажиллагааны соёлд суралцах, мэргэжлийн сургалтуудад хамрагдах боломжуудаар хангагдаж цаашдаа өрсөлдөхүйц чадвартай Монгол улсын ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болох юм.

“Оюу толгой” ХХК нь боловсрол, сургалтын хөтөлбөрт хөрөнгө оруулалт хийж ирээдүйн чадварлаг Монгол улсын ажиллах хүчин бэлтгэж, хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь Шинэ төгсөгчийг хөжүүлэх хөтөлбөр юм.

Хүний нөөц, бүтэц зохион байгуулалтын хэлтэс, Ур чадвар, манлайллын хөгжлийн багт ур чадвар, манлайллын хөгжлийн багийн Ерөнхий зөвлөхийн удирдлага дор ажиллана.Тухайн албан тушаалтан нь Ур чадвар, манлайллын хөгжлийн багийн төсөл хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л ажилд туслах, оролцох үүрэгтэй.

Үүрэг даалгавар

Хүний нөөцийн бизнес түншлэл:

  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, олон төрлийн програмыг ашиглан үр ашигтай тайлан мэдээ бэлтгэх
  • Хөдөлмөрийн харилцааны чиглэлийн дотоод үйл явц, үр ашгийг сайжруулахад туслалцаа үзүүлэх
  • Хөдөлмөрийн харилцааны зөвлөхүүдэд сахилгын зөрчлийг хянахад дэмжлэг үзүүлэх.

Байгууллага үр дүнтэй, бүтээлчээр ажиллах байдлыг дэмжих:

  • Ажилчдын оролцоо үнэлэх судалгааг бэлтгэх, явуулахад туслах
  • Байгууллагыг үр дүнтэй, бүтээлчээр ажиллах нөхцөл бололцоог хангах бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Шаардлагатай тохиолдолд гэрээт байгууллага, ажилчдын төлбөртэй холбоотой бичиг баримтыг бэлтгэх, боловсруулах

Ур чадвар, манлайллын хөгжил:

  • Залуусын Хөгжлийн Хөтөлбөр:1 болон 2-р шатны сургалтын багц материалыг шинэчилж засварлах, 3-р шатны хөтөлбөрийг боловсруулахад оролцож, гарын авлага материалыг иж бүрнээр нь бэлтгэх
  • Манлайллын хөгжлийн болон ур чадварын удирдлагын сургалтын хуваарь бэлтгэх, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлж ажиллах
  • Сургалтыг явуулах, зохион байгуллах төрөл бүрийн ажилд туслах
  • Бизнесийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой сургалтыг хүргэх ажилд дэмжлэг үзүүлэх
  • Авьяас, ур чадварын талаах мэдээлэл харилцааг үр дүнтэй явуулахад туслах
  • Хөтөлбөр, төслийн баримт бичгийн бүрдлийг хангах, тэдгээрийг хадгалахад туслалцаа үзүүлэх

Хүний нөөцийн чиглэлээр үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг:

  • Хүний нөөц бүрдүүлэлтийн багт Өмнөговь аймаг дах хөдөлмөр эрхлээгүй иргэдийн ур чадварт үнэлгээ, дүн шинжилгээ хийхэд туслах
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн багт ирж буй ажилд орох өргөдлүүдийг ангилан боловсруулалт хийхэд (урьдчилсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, өргөдлийн маягтуудыг архивлах, өргөдөл гаргагчдад хариу мэдээлэх) туслах
  • Олон улсын аялалын багт виз, ажлын зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийг бэлтгэхэд
  • туслалцаа үзүүлэх
  • Монгол Улсад ажиллах гэж байгаа гадаадын мэргэжилтнүүдэд танилцах аялал зохион байгуулахад туслах
  • Захиргааны багийн “Олон жил ажилласан ажилтныг урамшуулах хөтөлбөр”-н хүрээнд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх.

Тавигдах шаардлага

  • Хүмүүнлэгийн ухаан (Хүний нөөцийн чиглэл), Мэдээллийн систем менежмент болон холбогдох мэргэжлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх
  • Голч дүн 3,4 буюу түүнээс дээш байх
  • 2014 болон 2015 онд төгссөн байх
  • Майкрософт оффис програмын сайн мэдлэгтэй байх мөн Компьютерийн мэдээллийн сантай ажиллах чадвартай байх
  • Сургалтын агуулгыг боловсруулах болон хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай эсвэл оюутан залуусын хөгжилд чиглэсэн хөтөлбөр дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай.
  • Харилцааны ярианы болон бичгийн чадвар сайн байх
  • Англи хэлний мэдлэг сайн байх
  • Судалгаа, шинжилгээ хийх, задлан шинжлэх, танилцуулах, сургагч багш нарт заах чадвартай байх
  • Төсөл хэрэгжүүлэх, зохицуулах, үнэлгээ хийх ажлын туршлага чадвартай байх
  • Хүний нөөцийн менежментийн талаар зохих мэдлэгтэй байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.