Ажил мэргэжил

Шинэ төгсөгч цахилгааны инженер /1/

Нээлтийн огноо: 2019-06-10
Хаалтын огноо: 2019-06-24 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Уурхайн талбарын дэд бүтэц, үйлчилгээ – Цахилгааны хэлтэст уурхайн талбарт 14 хоног ажиллах 7 хоног амрах нэг ( 1) “Шинэ төгсөгч цахилгааны инженер” ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Цахилгааны инженерийн үүрэг даалгавараас харьцангуй багасган тусгайлсан ажилбар болон үүрэг даалгаварыг гүйцэтгэх болно. Тухайлбал иж бүрэн төслийн багахан хэсгийг судлах гүйцэтгэх, тоног төхөөрөмж хөрөнгийг засварлах, үр ашгийг нэмэгдүүлэх, эсвэл шинэ технологийг заагдсан хүрээнд турших гэх мэт.

Ажил үүргийн хуваарь

  • Өдөр тутамдаа гүйцэтгэх ажилбарууд нь Дэд бүтэцийн Цахилгааны хэлтсийн үйл ажиллагааг мэргэжлийн хэмжээнд дэмжин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн горим тооцоо, тайланг хариуццан ажиллах.
  • Урьдчилан төлөвлөгдөөгүй тасралт болон зогсолтын үед шуурхай арга хэмжээ авах, асуудлыг шийдвэрлэх боломжит хувилбарыг мэргэжлийн хүрээнд практик ач холбогдолтойгоор санал болгох.
  • Стандарт ажлын журам (SWP), Зураг төсөл боловсруулах.(SLD/IFC)
  • Урьдчилсан шинжилгээ, тооцоо судалгаа хийх, тоног төхөөрөмжийн үр ашгийг нэмэгдүүлэх зардал буруулах, үүнд зориулан өгөгдөл цуглуулах.
  • Өндөр нам хүчдэл болон нарийн хэмжүүрийн багт мэргэжлийн туслалцаа үзүүлж, мэргэшүүлж ур чадварын хөгжүүлэхэд дэмжих
  • Компанийн аюулгүй ажиллагааны болон манлайллын соёлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Баримтжуулалт, мониторинг, туршилтанд түлхүү анхааран ажиллана.
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний үйл ажиллагаанд засварын багт дэмжлэг үзүүлэн ажиллах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019 оны 6-р сард төгсөх болон 2017, 2018 онуудад цахилгааны инженерийн чиглэлээр болон үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг 2019 оны 6 сарын 24-ны өдрийн 17:30 цагаас өмнө бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Та манлайллын чиглэлээр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан бэ ? (Спортын, сайн дурын болон нийгэм рүү чиглэсэн бусад ажлуудыг дурдаж болно) "Тухайн ажлыг гүйцэтгэхэд танд таалагдсан болон таалагдаагүй зүйл юу байсан бэ? Яагаад?" Энэ талаар 350-400 үгтэй эссэ бичнэ үү
  • Идэвхтэй ашигладаг цахим хаягтай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.