Төлөөлөн удирдах зөвлөл

Элиас Скафидас

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Элиас Скафидас нь 2018 оны 9 дүгээр сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон. Тэрээр Рио Тинтогийн Зэс, очир эрдэнийн группийн Санхүү хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байна. Тус албан тушаалд томилогдохоос өмнө Элиас нь Гвиней Улсын Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаал хашиж байсан юм. Мөн тэрээр Рио Тинто группийн Компанийн хөгжил болон Санхүүгийн албадаас гадна “Төмрийн хүдэр”, “Очир эрдэнэ ба ашигт малтмал”, “Эрчим хүч ба ашигт малтмал” зэрэг салбар нэгжид нийт 10 жил ажилласан бөгөөд Рио Тинтод ажиллахаасаа өмнө аж ахуйн нэгжийн санхүүгийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм.

Элиас нь Симанду дахь Рио Тинтогийн төмөрлөгийн уурхайд байхдаа Чиналко тэргүүтэй Хятадын төрийн өмчит компаниудын консорциумтай хамтарсан үйлдвэр байгуулах яриа хэлэлцээг амжилттай удирдсан. Тэрээр мөн 2008 оноос хойш БНХАУ-д идэвхтэй үйл ажиллагаа явуулж, компани нэгтгэх, худалдан авах, зарим салбар нэгжийг зарах, Хятадтай харилцах стратеги боловсруулах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах, түүний яриа хэлэлцээг өрнүүлэх, төслийн санхүүжилт ба хөрөнгө босгох ажлыг хариуцах, техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа болон зураг төсөл, хангамж, барилга угсралтын ажлуудыг гардан зохион байгуулах зэрэг олон чиглэлээр үр дүнтэй ажиллаж ирсэн болно.