Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Эрдэнийн говь" ёслолын арга хэмжээ

Монгол Улс, Даланзадгад,

Оюу Толгой компани жил бүр оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэх "Эрдэнийн Говь" ёслолын арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн "Эрдэнийн говь" ёслолын арга хэмжээ өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдаж байна. Шилдэг ханган нийлүүлэгчдийг өнгөрсөн онд гаргасан амжилт бүтээлээр нь үнэлж, аюулгүй ажиллагааны үзүүлэлтүүд, бизнесийн үйл ажиллагаа, үндэсний болон орон нутгийн шилдэг ханган нийлүүлэгч, шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч гэсэн нийт таван төрөлд нэр дэвшүүлж, шалгаруулдаг юм.

1. Шилдэг нийлүүлэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч -“Эс Жи Эм Эс” ХХК
2. Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгч - “Өмнөговь интерпрайз” ХХК
3. Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч -“Эрчим электрик” ХХК
4. Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч ханган нийлүүлэгч -“Говь газ” ХХК
5. “GRAND PRIX” Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч -“Хүннү эйр” ХХК

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн шилдэг таван ханган нийлүүлэгчийг тодруулаад зогсохгүй Монголын бизнес, аж үйлдвэрийн салбарын ололт, амжилтыг тэмдэглэдэг онцлогтой арга хэмжээ юм. Хүчирхэг, өрсөлдөхүйц, тогтвортой ханган нийлүүлэгчид – Бидний хамтын амжилт! Баяр хүргэе!

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.