Хэвлэл мэдээлэл
Хэвлэлийн мэдээ

"Эрдэнийн Говь 2017" Шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслол

Оюу толгойн оны шилдэг ханган нийлүүлэгчдийнхээ ололт, амжилтыг тэмдэглэдэг "Эрдэнийн Говь" шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолын арга хэмжээ энэ жил долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа. Бид 2017 онд 1,146 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласан ба тэдний 669 нь үндэсний компаниуд байв. Энэ удаагийн “Эрдэнийн Говь” шилдэг ханган нийлүүлэгч шалгаруулах ёслолд дараах зургаан номинацад ялагчидаа тодруулан шагнал гардууллаа.

Өмнөговийн Шилдэг ханган нийлүүлэгч: Ханбогд Тээвэр Ложистик ХХК
Үндэсний Шилдэг ханган нийлүүлэгч: Мехлопат ХХК
Хүргэлтийн Шилдэг гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч: Галба Өртөө ХХК
Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч Шилдэг ханган нийлүүлэгч: Энержи Интернэшнл ХХК
Гүний уурхайн төслийн Шилдэг ханган нийлүүлэгч: Даян Контракт Майнинг ХХК
Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгч: ОраМеталл ХХК



Оюу толгой амжилттай байгаа гол шалтгаануудын нэг бол бидний 1,146 ханган нийлүүлэгчид ба найдвартай хамтын ажиллагааны үр дүн юм. Бүх ханган нийлүүлэгчиддээ баярлалаа!

“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.