Ажил мэргэжил

Эрх зүйн хэрэгжилтийн инженер (1)

Нээлтийн огноо: 2017-06-06
Хаалтын огноо: 2017-06-16 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Техникийн үйлчилгээний хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Эрх зүйн хэрэгжилтийн инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Эрх зүйн хэрэгжилтийн мэдээлэл болон баримт бичгийг бэлтгэх, хангах
  • Эрх зүйн хэрэгжилтийг хянаж, ОТ ХХК-д одоогоор мөрдөж буй дүрэм журам ба Монгол улсын хууль тогтоомж (гүнийн уурхайн стандартууд гэх мэт)-ийн хоорондын ялгаа зөрчлийг илрүүлж, тэдгээрийг засаж залруулах талаар зөвлөмжөөр дээд удирдлагыг хангах
  • Монгол улсын холбогдох төр засгийн эрх бүхий байгууллагууд (МХЕГ, АМГТГ гэх мэт) –тай нягт хамтран ажиллаж ажил хэргийн сайн харилцааг тогтоох
  • Рио Тинтогийн бодлого, арга хэрэгсэл, сургалтын хөтөлбөр, арга техникийн шилдэг туршлагаас тухай бүр авч хэрэглэх
  • ОТ ХХК-ийн бодлого, стандартад дотоодын аудит явуулж хэрэгжилтийг хянах
  • Үнэн зөв, бодит, бүрэн, үйлдвэрлэлийн стандарт болон дизайны заавар, зөвлөмж, холбогдох бүх хууль дүрмэнд нийцсэн мэдээллийг бэлтгэх
  • Дээд болон доод түвшний (удирдлагын, геотехникийн, дэд бүтцийн болон үйл ажиллагааны хэлтсийн ажилтнууд гэх мэт) оролцогч талуудтай эрх зүйн хэрэгжилтийн төлөвлөгөө, зөвлөмж, шаардлагууд дээр харилцан, хамтран ажиллах
  • Шаардлагатай үед ажлын талбарт биечлэн очиж гүнийн уурхайн одоогийн байдалд үнэлэлт өгч, төлөвлөгөөнүүдийн үнэн зөв эсэх, төлөвлөгөөнүүд бодит байдалтай тохируулах
  • Шаардлагатай үед бусад төлөвлөлт болон эрх зүйн хэрэгжилттэй холбоотой ажил үүргийг гүйцэтгэхэд туслалцаа үзүүлэх
  • Мэргэжлээ байнга хөгжүүлснээр (бие даан эсвэл ажил олгогчийн дэмжлэгтэйгээр) мэдлэг, ур чадвараа Монгол улсын болон Олон улсын мэргэжлийн хөгжлийн зөвлөмжийн шаардлагад нийцүлэн өргөжүүлэн тэлж, шинэчлэх
  • Аюулгүй ажлын орчинг бий болгож, хангах
  • Бүх ажилтнууд, төслийн оролцогч талуудтай ажил хэргийн сайн харилцааг бий болгож, батжуулах

Тавигдах шаардлага

  • Уурхайн инженер, Геологи эсвэл холбогдох уул уурхайн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Ойролцоо ажлын байранд ажилласан 3 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай
  • Монгол Улсын авлига, хээл хахуулийн эсрэг хууль тогтоомжийн хүрээнд ажиллах мэдлэгтэй байх.
  • Тайлан боловруулахдаа Microsoft Word болон Excel програмыг мэргэжлийн түвшинд ашиглах
  • нгли хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай бол давуу талтай
  • Компьютер болон Microsoft Excel, Word гэх мэт өргөн хэрэглээний програм ашиглах чадвартай

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

  • "Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.