Ажил мэргэжил

Эрүүл ахуйн техникч (5)

Нээлтийн огноо: 2018-03-02
Хаалтын огноо: 2018-03-12 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл– ЭМААБО хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах тав ( 5) Эрүүл ахуйн техникч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Тус албан тушаалтан голчлон эрүүл ахуйн төлөвлөгөөний дагуу амьсгалж залгиж болохуйц тоосны сорьц, дизелийн хаягдал бодис болон дуу чимээний шинжилгээ хийх ба эрүүл ахуйн аюул эрсдлийн удирдлагад дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай дуу чимээ, гэрэл болон чичиргээний судалгааны ажил гүйцэтгэнэ.• Бусад сорьц авах ажлууд нь тоос болон дизел түлшний хаягдал бодисыг байнгын хянах мөн дуу чимээ, дизел түлшний хаягдал бодисыг бодит хугацаанд хянах зэрэг багтана.
  • Шаардлагатай чихний болон хорт хийн баг тохируулах тест хийж гүйцэтгэнэ.
  • Химийн бодис ашиглах хүсэлтүүдэд хяналт тавьж тайлан гаргах ба шаардлагын дагуу ажлын талбар дахь эрүүл ахуйн судалгаанд туслалцаа үзүүлнэ.
  • Тайлан гаргаж эрүүл ахуйн танилцуулах материал бэлтгэнэ
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
  • Сорьц авах үедээ байгаль орчны нөхцөл байдлын талаарх мэдээлэл цуглуулж, гүний уурхай болон ажлын талбар дахь Төслийн бусад хэсгүүдэд ажиллана
  • Аудит/үзлэг, аюулыг мэдээлэх хуудас, ажлын талбар дахь ноцтой эрсдлийн хяналтын магадлагаа болон ослын судалгааны тайланд эрүүл ахуйн горимын бүхий л хэсгийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлнэ.
  • Эрүүл ахуйн холбогдолтой асуудлын шийдвэр гаргах явцад ахлах ажилтанд туслах зорилгоор тайлан гаргахад туслана.
  • Хамааралтай гэрээт гүйцэтгэгч болон ажилчдын эрүүл ахуйн горим болон холбогдох хууль дүрмийн мөрдөлтийг бататгахад туслах
  • Гол оролцогч талууд болох ажлын талбарын удирдлага, ахлах ажилтан, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага, төлөвлөгөө болон гүйцэтгэлийн сайжруулалттай холбоотой үйл ажиллагаа хариуцсан ажилчидтай тогтмол харилцаатай байх

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан, инженерчлэл, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны эсвэл холбогдохсалбарын Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны салбарын холбогдох ерөнхий ухагдахуун, зарчим, аргабарилуудыг мэддэг байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжуудын болзошгүй үл нийцлийг/зөрчлийг олжтодорхойлж, зохих хүнтэй холбогдож зөвлөгөө авах чадвартай байх.
  • Тоос шороо, дуу чимээний хяналт хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • ЭМАА-ны шалгалтын журам, арга техникийн талаар ойлголттой байх.
  • Янз бүрийн мэдээлэл цуглуулах, шинжлэх арга техник/системийн талаар ойлголттой байх.
  • Янз бүрийн ЭМАА-ны удирдлагын санаачлага, оноосон салбар дахь тэдгээрийн зорилгын талаар ойлголттой байх.
  • MS Outlook, MS Word, MS Excel, MS Project, MS PowerPoint, MS Access зэрэг програм дээр ажиллах компьютерийн ур чадвар сайтай байх, мэдээллийн сангийн талаар ерөнхий ойлголттой байх.
  • Төслийн удирдлагын ур чадвартай байвал давуу тал болно.
  • SAP системийн мэдлэгтэй, ашиглах чадвартай байх буюу иймэрхүү туршлагатай байх.
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

o Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

o Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.