Ажил мэргэжил

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа,байгаль орчин болон эрх зүйн хэрэгжилтын сургагч (1)

Нээлтийн огноо: 2017-06-06
Хаалтын огноо: 2017-06-20 17:30
Хэлтэс: Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалтын хэлтэс
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

“Оюу толгой” ХХК-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагааны сургалтын хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа,байгаль орчин болон эрх зүйн хэрэгжилтын сургагч ажлын байранд ажиллах (жирэмсний амралттай ажилтныг түр орлон ажиллах) ажилтан шалгаруулж авна.

Оюу толгойн ажилтнууд, гэрээлэгч нар, орон нутгийн хувь эзэмшигч нарт эрсдэл болон хувийн аюулгүй ажиллагаагаа илүү сайн хянах чадвар олгох танилцуулах болон аюулгүй ажиллагааны сургалтуудыг явуулах. Сургагч багш нь хичээл заах болон аюулгүй ажиллагааны мэдээллийг түгээхдээ тохирох стандарт чанар болон мэргэжлийн ёс зүйд нийцэж буй эсэхийг үргэлж нягтлах үүрэгтэй.

Энэхүү албан үүрэг нь ажилтнуудыг ажил үүргээ аюулгүй гүйцэтгэхэд бэлтгэх ажилд шаардагдах бидний заавал дагаж мөрдөх хариуцлагыг илтгэх сургалт явуулах үйл явцыг удирдан явуулах болон хууль эрх зүйн хэрэгжилтийг хянах үүрэгтэй.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн аюулгүй ажиллагааны ерөнхий танилцуулах сургалтуудыг явуулах
  • Сайтын тусгайлсан танилцуулах сургалтууд болон шаардлагатай газруудад чиглэл олгох сургалтыг зохион явуулах
  • Аюулгүй ажиллагаа, Эрх зүйн хэрэгжилтийн сургалт болон хуулийн сургалтуудыг явуулах
  • Байгууллагын дотоод сургалтын материалыг боловсруулахдаа нэмэлт сургалтын хичээлийг нэвтруулэх
  • Сургалтын хэрэгцээний үнэлгээнд оролцож, аюулгүй ажиллагааны стандартуудыг тогтоосон мөн сайжруулах зорилтуудыг тодорхойлсон эсэхийг нятлах
  • Сургалтын аудит болон үнэлгээнд оролцох
  • Сургалтыг үнэлж, бидний ур чадвар нь сайтын сургалтын хэрэгцээг хангаж, сургалтын зорилгоо биелүүлж мөн чадамжийн тодорхой нэгжүүдийг ээзмшүүлж байгаа эсэхийг нягтлах
  • Дотоод болон гадаад ажлын баг, комисс мөн хувь нийлүүлэгчидтэй холбоо тогтоон сургалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй байж, сургалтын хичээл боловсруулхад туслах
  • Сургалт явуулахад шаардлагатай бараа материаль, хуваарийг зохицуулах
  • Бичиг баримтын удирдлагын стандартын дагуу сургалтын баримт бичиг болон мэргэжлийн ур чадварын бүртгэлийг зохицуулах
  • Техникийн аюулгүй ажиллагааны сургалтын хичээлийг орчуулах, хамтарч ажиллах мөн бие даан сургалт явуулах

Тавигдах шаардлага

  • Хүний нөөц, сургалт эсвэл харилцаа холбооны чиглэлийн зэрэг эсвэл дипломтой байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай байх
  • Үйл ажиллагааны ажилчдад зориулсан сургалтын хөтөлбөрийг зохиож, зааж байсан байх
  • Аюулгүй ажиллагааны чиглэлийн үнэмлэх, эсвэл Австралын сургалт ба үнэлгээний “Гэрчилгээ IV” сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
  • Сургалтын хэрэгцээний үнэлгээ, хичээлийн загвар, насанд хүрэгчдийн суралцах зарчмыг ашиглаж байсан сургалтын туршлагатай бол давуу тал болно
  • Өмнөх сургалтын туршлагыг голлон харгалзан үзнэ.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл ОТ портал хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.