Ажил мэргэжил

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сургагч

Нээлтийн огноо: 2019-05-22
Хаалтын огноо: 2019-06-04 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Хүний нөөц сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны сургагч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь олон төрлийн програм хангамжийг ашиглан сургалтын багц, зааварчилгааны материалыг боловсруулан загварчилж, хичээлүүдийг технологид суурилан дахин удирдахад оршино.

Үүрэг даалгавар

  • ОТ-н сургалтын болон бүх холбогдох баримт бичгийг дагаж мөрдөх
  • Оюу Толгойн аюулгүй ажиллагааны ерөнхий мэдлэг олгох зааварчилгаа өгөх
  • Ажлын талбар бүрт тохирох зааварчилгаа болон шаардлагатай бол явагдаж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
  • Техникийн аюулгүй ажиллагааны дадлага сургалтыг заах
  • Хууль дүрмийн хэрэгжилтийн сургалтад дэмжлэг үзүүлэх
  • Ажлын талбар дээрх сургалтын материалд өөрчлөлт оруулахад нэмэлт дадлага сургалтыг ойлгомжтой байдлаар хүмүүст хүргэх
  • Аюулгүй ажиллагааны Стандартуудыг боловсруулж, сайжруулах зорилгоо тодорхойлсон эсэхийг тодруулах зорилгоор давтансургалтын хэрэгцээ шаардлагын анализд оролцох
  • ЭМААБООН-н бүх сургалтын сайжруулалт, хөгжүүлэлтэд оролцох
  • Шаардлагатай бол ажлын талбайн удирдах ажилтан болон ажилчдад зааж сургаж, боловсруулалтын зөвлөгөө өгөх
  • Сургалтын аудит болон үнэлгээнд оролцох
  • Ажлын талбарын сургалтын хэрэгцээ шаардлаганд нийцүүлж, тусгай нэгж хэсгийн өрсөлдөх чадварыг тодорхойлж, сургалтын зорилгод хүрч байгаа эсэх талаар сургалтыг үнэлэх
  • Сургалтын талаарх асуудалтай танилцаж, дадлага сургалтыг сайжруулахад дэмждлэг үзүүлэх зорилгоор дотоод болон гадаад ажлын бүлэг, хороо, оролцогч талуудтай холбоо харилцаа үүсгэх
  • Сургалтын үйл ажиллагааны тээвэр болон календарын төлөвлөгөөг зохицуулах
  • Баримт бичгийн удирдлагын стандартын дагуу сургалтын баримжуулалт, чанарын мэдээг бүртгэх
  • Техникийн аюулгүй ажиллагааны сургалтыг орчуулж, хамтран ажиллаж, бие даасан сургалтыг хүргэх
  • Бүх ашиглах материал, симулятор болон тараах материалыг хэвийн орчинд хадгалах
  • Шаардлагатай бол аман болон бичгийн орчуулга хийх
  • Сургагчийг сургах хөтөлбөрийн үеэр шинэ сургагч/үнэлэгчид зааварлаж, дэмжлэг үзүүлж, зааж сургах
  • Шаардлагатай тохиолдолд аливаа баг болон хэлтэст тохирох дэмжлэг үзүүлж, зөвлөх

Тавигдах шаардлага

  • Сургалтын чиглэлээр диплом, боловсролын зэрэгтэй эсвэл дүйцэхүйц мэргэжилтэй
  • Сургалтын чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Сургалт үнэлгээний гэрчилгээ (TAE40110) эсвэл үүнтэй дүйх гэрчилгээтэй байх.
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх;
  • Англи болон монгол хэлээр аман болон бичгээр үр дүнтэй харилцах чадвартай байх.;
  • Техникийн бичиг баримт боловсруулалт дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
  • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.