Ажил мэргэжил

Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны сургагч (1)

Нээлтийн огноо: 2017-07-19
Хаалтын огноо: 2017-07-31 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК-ийн Гүний уурхайн төсөл – Сургалтын хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг (1) Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны сургагч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь олон төрлийн програм хангамжийг ашиглан сургалтын багц, зааварчилгааны материалыг боловсруулан загварчилж, хичээлүүдийг технологид суурилан дахин удирдахад оршино.

Үүрэг даалгавар

  • Оюу толгойн сургалтын болон бүх холбогдох баримт бичгийг дагаж мөрдөх;
  • Оюу толгойн аюулгүй ажиллагааны ерөнхий мэдлэг олгох зааварчилгаа өгөх;
  • Ажлын талбар бүрт тохирох зааварчилгаа болон шаардлагатай бол явагдаж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Техникийн аюулгүй ажиллагааны дадлага сургалтыг заах;
  • Аюулгүй ажиллагааны стандартуудыг боловсруулж, сайжруулах зорилгоо тодорхойлсон эсэхийг тодруулах зорилгоор давтансургалтын хэрэгцээ шаардлагын анализд оролцох; эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны бүх сургалтын сайжруулалт, хөгжүүлэлтэд оролцох;
  • Шаардлагатай бол ажлын талбайн удирдах ажилтан болон ажилчдад зааж сургаж, боловсруулалтын зөвлөгөө өгөх;
  • Сургалтын аудит болон үнэлгээнд оролцох;
  • Ажлын талбарын сургалтын хэрэгцээ шаардлаганд нийцүүлж тусгай нэгж хэсгийн өрсөлдөх чадварыг тодорхойлж, сургалтын зорилгод хүрч байгаа эсэх талаар сургалтыг үнэлэх;
  • Сургалтын талаарх асуудалтай танилцаж, дадлага сургалтыг сайжруулахад дэмждлэг үзүүлэх зорилгоор дотоод болон гадаад ажлын бүлэг, хороо, оролцогч талуудтай холбоо харилцаа үүсгэх;
  • Баримт бичгийн удирдлагын стандартын дагуу сургалтын баримжуулалт, чанарын мэдээг бүртгэх;
  • Техникийн аюулгүй ажиллагааны сургалтыг орчуулж, хамтран ажиллаж, бие даасан сургалтыг хүргэх;
  • Бүх ашиглах материал, симулятор болон тараах материалыг хэвийн орчинд хадгалах;
  • Шаардлагатай тохиолдолд аман болон бичгийн орчуулга хийх.

Тавигдах шаардлага

  • Сургалтын чиглэлээр диплом, боловсролын зэрэгтэй эсвэл дүйцэхүйц мэргэжилтэй
  • Cургалт болон бусад холбогдох чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх;
  • Сургалтын хэрэгцээний дүн шинжилгээ, сургалтын загвар боловсруулах, насанд хүрэгчдийн сургалтын зарчим боловсруулж байсан туршлагатай байх;
  • Сургалт, үнэлгээний чиглэлээр олон улсын ETAS байгууллагын 4-р түвшний сертификаттай бол давуу талтай;
  • Аюулгүй ажиллагааны чиглэлээр албан ёсны сургалт дипломтой бол давуу талтай;
  • Компьютер болон MS оффис програмууд дээр ажилладаг байх;
  • Англи болон монгол хэлээр аман болон бичгээр үр дүнтэй харилцах чадвартай байх.

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх эсвэл www.ot.mn цахим хуудасны ажлын зар хэсгээс холбогдох ажлын байрыг сонгож, зарын доорх хэсэг дэх холбоос дээр дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

  • Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрэр хавсаргана уу.
    • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр)
    • Товч намтар (англи, монгол хэлээр)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.