Ажил мэргэжил

Эрүүл мэнд, эрүүл ахуйн зохицуулагч (1)

Нээлтийн огноо: 2018-03-02
Хаалтын огноо: 2018-03-12 17:30
Хэлтэс: Гүний уурхайн төсөл
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 93-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Гүний уурхайн төсөл-ЭМААБО хэлтэст Оюу толгойн уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах нэг ( 1) Эрүүл мэнд, эрүүл ахуйн зохицуулагч ажлын байранд шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны үндсэн зорилго нь багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус нэгжийн үйл ажиллагааны инженерийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Үүрэг даалгавар

  • Ажлын байртай холбоотой аливаа сөрөг нөлөөлөл, ЭМААБО-ны стратеги ба хууль дүрмийн хэрэгжилт, цацрагийн аюулгүй ажиллагааны талаар бодлого, систем, арга боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, мэдээлэхэд холбогдох талуудад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх;
  • Шаардлагатай тохиолдолд аюулгүй ажиллагааны хурал, уулзалт, үзлэгийг нэмэлтээр зохион байгуулж, зан үйлд тулгуурласан коучинг ажиглалт хийх;
  • Химийн бодисын эрсдлийн үнэлгээ хийж, ажлын байрууд болон орчин тойронд эрүүл мэндийн эрсдлийн үзлэг шалгалт хийх;
  • ЭМААБО-ны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх (ажлын байрны эрүүл мэндийн хөтөлбөр, сургалт, санаачлага гэх мэт);
  • Гэрээт ажилтнууд болон ажилтнуудын ажлын байрны эрүүл мэндтэй холбоотой мэдээлэл бүртгэл, хууль дүрмийн хэрэгжилт, сургалт зэрэгт аудит хийж, хяналт тавих;
  • Холбогдох талуудад шаардлагатай тайлан, мэдээллийг боловсруулан гаргаж өгөх; шаардлагатай үед аудит/хяналт шалтгалт, аюулын картын тайлан, осол зөрчлийн үзлэгийн тайлан, ажлын зөвшөөрөлтэй холбоотой хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зэрэг эрүүл мэндийн журмыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
  • Ажил мэргэжлийн өгөгдлийг удирдсанаар ижил төрлийн өртөлтийн бүлгийн өртөлтийн мэдээллийг оролцогч талуудад тайлагнах, шаардлагатай үед өртөлтийг бууруулах мастар төлөвлөгөөг боловсруулахад туслах;
  • Шаардлагатай үед ажил мэргэжлийн эрүүл ахуйн судалгааг явуулж, эрүүл ахуйн хяналтын төлөвлөгөөг боловсруулах.

Тавигдах шаардлага

  • Шинжлэх ухаан, инженерчлэл, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны эсвэл холбогдохсалбарын Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
  • Холбогдох салбарт 5-с дээш жил ажилласан туршлагатай байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны салбарын холбогдох ерөнхий ухагдахуун, зарчим, арга барилуудыг мэддэг байх.
  • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хууль, тогтоомжуудын болзошгүй үл нийцлийг/зөрчлийг олж тодорхойлж, зохих хүнтэй холбогдож зөвлөгөө авах чадвартай байх.
  • Тоос шороо, дуу чимээний хяналт хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
  • ЭМАА-ны шалгалтын журам, арга техникийн талаар ойлголттой байх.
  • Мэдээлэл цуглуулах, шинжлэх арга техник/системийн талаар ойлголттой байх.
  • ЭМАА-ны удирдлагын санаачлага, оноосон салбар дахь тэдгээрийн зорилгын талааройлголттой байх.
  • MS Outlook, MS Word, MS Excel, MS Project, MS PowerPoint, MS Access зэрэг програм дээр ажиллах компьютерийн ур чадвар сайтай байх, мэдээллийн сангийн талаар ерөнхий ойлголттой байх.
  • Төслийн удирдлагын ур чадвартай байвал давуу тал болно.
  • Мэдээллийн системийн талаар ойлголттой байх
  • Ярианы болон бичгийн харилцааны ур чадвар сайтай байх
  • Англи хэлний гүнзгий түвшиний мэдлэгтэй байх(аман болон бичгийн).

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөнө үү

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (англи, монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.