Хэвлэл мэдээлэл
Онцлох мэдээ

Эх орондоо үнэ цэнийг бүтээлцсэн 5 жил

Оюу толгойн зэсийн баяжмал олон улсын зах зээлд анхлан гарсан таван жилийн ойн түүхт өдөр энэ сард тохиож байна.

Агаарын зургаас илрүүлсэн өвөрмөц формацийг судлахаар геологич Д.Гарамжав Оюу толгойд анх хөл тавьснаас хойш 31 жил, өндөр агууламжтай хүдрийн биетийг илрүүлснээс хойш 12 жилийн дараа Оюу толгойн уурхай мэндэлсэн түүхтэй. Бүтээн байгуулалтынхаа нүсэр их ажлыг нугалж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа жигдрүүлж чадсан Оюу Толгой төсөл хором хормоор дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болон хөгжиж байна.
Энэ өдөр “Монголд үйлдвэрлэв” шошготой 576 тонн зэсийн баяжмал ачсан 16 машин бүхий анхны цуваа БНХАУ-ын хилийн зүг хөдөлснөөр “Оюу толгой” компани зэсийн баяжмалаа экспортод албан ёсоор гаргаж эхэлсэн юм.

Эх орондоо үнэ цэнийг бүтээлцсэн та бүхэндээ таван жилийн ойн баярын мэнд хүргэе.



“Оюу толгой” ХХК-ийн тухай (www.ot.mn)

“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар, “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.

"Оюу толгой"-н Фэйсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.