Ажил мэргэжил

Үйлдвэрлэлийн автоматжуулалтын шинэ төгсөгч инженер /1/

Нээлтийн огноо: 2019-06-10
Хаалтын огноо: 2019-06-24 17:30
Хэлтэс: Шинэ төгсөгч
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

"Оюу толгой" ХХК – Ил уурхайн үйл ажиллагаа – Баяжуулах үйлдвэрийн техникийн хэлтэст Оюу толгой уурхайн талбарт болон Улаанбаатар хотод 50/50 хувиар байршин ажиллах нэг ( 1) Үйлдвэрлэлийн автоматжуулалтын шинэ төгсөгч инженер ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд баяжуулах үйлдвэрийн автоматжуулалтын системийн ажлыг бодлого журмын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

Ажил үүргийн хуваарь

  • “Үйлдвэрийн Автоматжуулалтын Баг”-ийн автоматжуулалттай холбоотой үүрэгт ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэнэ
  • Үйлдвэр техникийн хэлтсийн хүрээнд бусад инженерүүдтэй үр дүнтэй харилцан хамтран ажиллах, нэгжүүдийн хооронд ажлын нягт уялдаа тогтоох тухайн ажил үүргийг гүйцэтгэх болон хүлээлгэн өгөхөд зохих түвшинд оролцох
  • Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны богино ба урт хугацааны хамгийн зохимжит хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүдэр боловсруулалт, металл авалт, чанар зэрэг баяжуулалтын үндсэн үзүүлэлтүүдийг өсгөх боломж, эрсдэл зэргийг харгалзан төсөл боловсруулж хэрэгжүүлэх
  • Үйлдвэрийн Emerson DeltaV DCS системийг тасралтгүй сайжруулан хэвийн ажиллагааг хангах
  • Үйлдвэрийн мэдээллийн OSIsoft PI системийг тасралтгүй сайжруулан хэвийн ажиллагааг хангах
  • Зураг төсөл, технологийн схем шалгах, санал шүүмж өгөх, эрсдэл илрүүлэх болон шаардлагатай өргөтгөл шинэтгэл зэрэгт цаг тухай бүрт нь оролцон санал шүүмжээ илэрхийлэн баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулах процессыг түргэтгэхэд хувь нэмрээ оруулаx
  • Нунтаглалт, баяжуулалтын хэсгүүдтэй баяжмалын чанар, металл авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллах
  • Үйлдвэрийн техник технологийн шинэчлэлийн асуудлаар санал гаргах хэрэгжүүлэх асуудалд бусад хэлтэс, багуудыг дэмжин ажиллах

Тавигдах шаардлага

  • Монгол улсын иргэн байх
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг 2019 оны 6-р сард төгсөх болон 2017, 2018 онуудад Автоматжуулалт болон үүнтэй ижил төстэй мэргэжлийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны талаар зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай байх

Сонирхож буй хүмүүс дараах бичигт баримтыг бүрдүүлж өгнө үү.

"Оюу толгой" ХХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягтыг ЭНД дарж цахимаар өргөдөл бөглөнө үү.

Өргөдлийн маягтыг цахимаар бөглөхдөө доорх материалыг файл хэлбэрээр хавсаргана уу.

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Товч намтар (Англи, Монгол хэлээр өргөдлийн маягтад хавсаргах)
  • Мэргэжлийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх), дипломоо хараахан аваагүй бол дүнгийн жагсаал (сургуулийн тамга тэмдэгтэй)
  • Та манлайллын чиглэлээр ямар ажил үүрэг гүйцэтгэж байсан бэ ? (Спортын, сайн дурын болон нийгэм рүү чиглэсэн бусад ажлуудыг дурдаж болно) "Тухайн ажлыг гүйцэтгэхэд танд таалагдсан болон таалагдаагүй зүйл юу байсан бэ ? Яагаад ?" Энэ талаар 350-400 үгтэй эссэ бичнэ үү
  • Идэвхтэй ашигладаг цахим хаягтай байх

Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604


Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.