Ажил мэргэжил

Үйлдвэрлэлийн судалгааны ажлын сэдэв

Нээлтийн огноо: 2019-10-09
Хаалтын огноо: 2019-10-23 17:30
Хэлтэс: Дадлагажигч оюутан
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 94-өөс илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсдынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчнийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах, аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.”

“Оюу толгой” ХХК нь ирээдүйн инженер болох оюутнуудад бодит асуудлыг шийдвэрлэх, тэдний техник мэдлэгийг сайжруулах, багаар ажиллах, манлайлах зэрэг ирээдүйд шаардагдах чухал чадвараас эзэмшүүлэхэд чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.  

2019-2020 оны хичээлийн жилд дараах сэдвүүдээр Үйлдвэрлэлийн судалгааны ажлыг зарлаж байна.

1. Дараах тээврийн хэрэгслүүдэд  салоны агаар шүүгчтэй болгох ажлыг судлах

  • Toyota Land Cruiser 76 Series
  • Toyota Land Cruiser 78 Series
  • Toyota Land Cruiser 79 Series

2. Суурин тоног төхөөрөмжүүдийн ажилласан цагийн мэдээллийг (мото/цаг) автоматжуулах болон байршил тогтоох систем судлах. Тухайлбал:

  • Хийн компрессор
  • Зөөврийн халаагуур
  • Цамхагт гэрэл
  • Гагнуурийн машин
  • Генератор гэх мэт

3. Гагнуурын машины цахилгаан системийн ажиллагааг нарийвчлан судлах, цаашид ашиглах болон засварт өгөх зааварчилгаа гаргаж өгөх судалгаа.

    Дараах гагнуурын машинууд дээр тусгайлан хйисэн байх.

    • LINCOLN IDEALARC DC600
    • LINCOLN AIR VANTAGE 500 DIESEL
    • LINCOLN ELECRTIC RANGER
    • LINCOLN VANTAGE L575
    • MILLER BIG-40 DIESEL
    • MILLER BIG-602P DIESEL
    • MILLER BOBCAT-250
    • MILLER BIGBLUE AIR PACK
    • MILLER TRAILAZER 302 AIR PACK
    • SHINDAIWA DGW420DM/AMZ

    4. Краны эргэлтийн үе дэх ган татлагын хэлбэлзлийг бууруулах судалгаа туршилт

    5. Анхдагч бутлуурын компрессийн өрөөний агааржуулалтыг сайжруулах

    6. Урсгуурт шор зоох болон авах ажлыг механикжуулах

    7. Хаягдал өтгөрүүлэгчийн халианы усны шугам хоолойн хагжилтыг арилгах

    8. Урсгуурын доторлогоо, хуягны насжилтыг уртасгах

    9. Үйлдвэрийн ойр орчмын дэгдэмхий болон процессийн тоосжилтыг багасгах 

    10. Хүчний трансформаторын тосны сорилтын химийн найрлагыг үндэслэн трансформаторын гэмтлийг оношлох

    11. ХӨН (хагас өөрөө нунтаглагч) тээрмийн бөөрөнцөг дүүргэлтийг онлайнаар хэмжих

      Тавигдах шаардлага

      • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид суралцаж байгаа 2-4 дамжааны оюутнууд
      • Судалгааны ажлын багт 1-2 зөвлөх багш, 3-4 оюутнууд байж болно. Баг бүр нэгээс багагүй эмэгтэй оюутантай байна.
      • Судалгааны ажлын баг нь зөвхөн нэг үйлдвэрлэлийн судалгааны ажилд материалаа өгөх боломжтой.

      Үүрэг даалгавар

      • Үйлдвэрлэлийн судалгааны ажлын сэдвийн хүрээнд онол, практик хослуулсан судалгаа хийх
      • Судалгааны ажлын явцыг сар бүр тайлагнах уулзалтад оролцох
      • Оюу Толгой компаний холбогдох хэлтсийн инженер, удирдах ажилтнуудын зөвлөмж чиглэлийн дагуу ажиллах
      • Судалгааны ажлын тайланг удирдамжийн дагуу хийж гүйцэтгэх

      Асууж тодруулах зүйл байвал OTTalentPipeline@ot.mn  цахим хаягаар тодруулна уу.

      Сонирхож буй оюутнууд үйлдвэрлэлийн судалгааны ажлын багаа бүрдүүлж ЭНД дарж анкет бөглөнө үү.

      Тодруулах зүйл байвал доорх хаягаар холбогдоно уу:

      Монгол улс, Улаанбаатар 14240
      Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
      Моннис Цамхаг, 1 давхар

      Утас: +(976) - 7010-3604


      Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана.
      Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

      Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

      “Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

      "Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.