Ажил мэргэжил

Үйл ажиллагааны системийн шинжээч

Нээлтийн огноо: 2016-09-05
Хаалтын огноо: 2016-09-14
Хэлтэс:
1 2 3

“Оюу толгой”-н ажиллах хүчний 95-аас илүү хувь нь монгол ажилтнууд бөгөөд компанийн стратегийн гол чиглэл нь ажиллагсадынхаа чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд оршдог билээ. Бид өндөр чадвартай боловсон хүчийг өөрсдөдөө татахыг зорьдог. Ингэснээр бид хамтдаа Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах аюулгүй, дэлхийд өрсөлдөхүйц зэсийн үйлдвэрлэлийг бий болгож чадах юм.

Ажлын байр

Үйлдвэрлэлд бэлтгэх хэлтэст Оюу толгой уурхайн талбарт 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтайгаар ажиллах хоёр (2) Үйл ажиллагааны системийн шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Процесс, системийн бизнесийн шинжээчийн үүрэг нь процесс, системийн ахлах зөвлөх болон Ашиглалтад бэлтгэх багийг төрөл бүрийн үйл ажиллагаа, ашиглалтын хэлтсүүдийг хамарсан уурхайн бүтээн байгуулалт, ашиглалтын процесс, системийг үр бүтээлтэй, чанартай хүргэхэд нь тусалж ажиллана.

Үүрэг даалгавар

  • Хөрөнгийн удирдлагын систем – ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөт хугацаанд багтаан систем (RTBS) -ийг бүтээн байгуулалтын 1-р үе шатан дахь гүний уурхайн хөрөнгө ба 2-р үе шатуудын хөрөнгөнд зориулан тохируулж, суулгах гэх мэтээр өртөг, хөрөнгө, мэдээллийн удирдлагад зориулсан арга зам болон системийг хэрэгжүүлэх
  • Гэрээний удирдлагын систем –гэрээний систем (Уурхай ашиглалтын хугацаа, барилга, үйлдвэрлэл)-д Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлүүдийг тусгасан эсэх, үйл ажиллагааны тайлангийн хэрэгцээг хангаж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд хангамж хариуцсан удирдлагуудтай хамтран ажиллах.
  • Ажил хүлээлцэх төлөвлөгөөт хугацаанд багтаан дүрэм журам, ажлын туршлагуудыг боловсруулах ажлын хөтөлбөрийг гаргах.
  • Багтаамж, хүчин чадал зориулалтын хувьд ИХБУ (EPCM) болон бусад гүйцэтгэгчид (OEM’s, RedPath гэх мэт)-ээс ирүүлсэн мэдээллийг байршуулах бичиг баримт, мэдээллийн удирдлагын системийн хэрэгжилтийг хариуцах,
  • Гүний уурхайн үйл ажиллагаанд зориулсан олборлолт, инженерийн, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хяналтын системийг боловсруулж, нэвтрүүлэх
  • Систем ба бодит ажил нь шилжилтийн төлөвлөгөөнд нийцэж байгаа эсэхийг ОТ ХХК-ийн бизнесийн системийн ажилтнуудтай хамтран хянах
  • Ажилтнуудад системийг чадварлагаар ашиглахад нь зааварлаж, сургах ба зардал, гүйцэтгэлийн тайлангийн механизмыг бий болгох
  • Бүх хүрээг хамарсан бизнесийн өгөгдлүүдийг цуглуулж, дүн шинжилгээ хийх
  • Төслийн явцыг тодорхойлсон шалгуур, төлөвлөгөөт хугацаанд явагдаж байгаа эсэхийг хянах
  • Үйл ажиллагааны болон ашиглалтын багуудтай хамтран төсөлд оруулж болох бүхий л зүйлээр дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагааны болон ашиглалтын багуудтай хамтран төсөлд дэмжлэг үзүүлэхэд шаардлагатай тайлан, санал, танилцуулга зэргийг боловсруулж, бэлтгэх
  • Эрсдэлүүдийг таньж мэдэн, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг гаргах
  • Төслийн амжилтын шалгууруудыг тодорхойлж, төслийн үргэлжлэх хугацааны туршид оролцогч талуудад түгээх
  • Төслийн хувь эзэмшигчидтэй байнга харилцаатай ажиллах

Тавигдах шаардлага

  • Инженер, худалдаа, удирдлагын эсвэл тэдгээртэй төстэй мэргэшлээр зэрэгтэй, эсвэл тэдгээртэй тэнцэх ажлын туршлагатай байх
  • Төслийн удирдлагаар мэргэшсэн эсвэл түүнтэй тэнцэх чадвартай байх
  • Дор хаяж бизнесийн 5 жилийн туршлагатай, үүнд системийн, процессын болон ашиглалтын үүргүүдийг хослуулсан байх
  • Рио Тинтогийн Бизнесийн Системийг Хөрөнгийн удирдлагын чиглэлээр боловсруулах, тохируулах, хэрэгжүүлэх дор хаяж 2 жилийн туршлагатай байх
  • Хөрөнгийн, засвар үйлчилгээний, санхүүгийн болон техникийн мэдээллийн системийн хоорондын холбоосуудын талаар нарийн ойлголттой байх
  • Ашиглалтын болон засвар үйлчилгээний дор хаяж 2 жилийн туршлагатай байх
  • Өгөгдлийн удирдлага болон системийн талаарх зөв цэгцтэй ур чадвартай байх
  • Харилцааны бичгийн болон ярианы зөв цэгцтэй ур чадвартай байх
  • Харилцаа тогтоох, яриа хэлцэл хийх болон бусдад нөлөөлөхдөө чадварлаг байх
  • Зохион байгуулах, төлөвлөх, цагийг төлөвлөхдөө чадварлаг байх
  • Бүтээлчээр асуудлыг шийдвэрлэхийн хамт логикоор сэтгэх чадвартай байх
  • Нарийн ширийн зүйлийг сайтар анхаардаг байх
  • Нарийн зааварчилгаа өгөөгүй байсан ч өөрөө аливаа даалгаврыг эхлүүлэн өөртөө итгэлтэйгээр төлөвлөж, явуулдаг байх
  • Үр ашигтай багийн удирдагч байх
  • Бүтээлч өөрчлөлтийн явцыг удирддаг байх

Монгол улс, Улаанбаатар 14240
Чингисийн өргөн чөлөө-15, Сүхбаатар дүүрэг
Моннис Цамхаг, 1 давхар

Утас: +(976) - 7010-3604

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Даланзадгад сум
3-р баг, Хан уул зочид буудлын өргөтгөлийн 3 давхар, "Оюу толгой" ХХК-ийн салбар

Утас: +(976) - 7010-3604

(д/д: 6048)

ЭСВЭЛ

Өмнөговь аймаг, Ханбогд сум
Иргэдийн хөгжлийн төв

“Оюу толгой” ХХК-ийн Бүсийн хөгжил, нийгмийн харилцааны хэлтсийн салбар

Утас: +(976) - 7010-3604
(д/д: 5316)

ЭСВЭЛ

Хеюго оффис, Оюу толгой уурхай Захиргааны баг, Гүний уурхайн төсөл

Утас: + (976) - 7010-3604

Бүх боломжит ажил горилогчид эмнэлгийн үзлэгт хамрагдана

Зөвхөн сонгогдсон хүмүүстэй холбоо барьж дараагийн шалгаруулалтад оруулна.

Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг Хүний нөөцийн бусад багууд болох Сургалтын болон Хүний нөөцийн үйлчилгээний багууд шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу.

“Оюу толгой”-н уурхайд ажиллаж буй "Оюу mолгой" ХХК-н ажилчид болон гэрээт компаниудын ажилчид "Оюу mолгой" ХХК-д ажилд орох өргөдөл гаргахаас өмнө энэ тухайгаа өөрийн холбогдох удирдлага болон ажил олгогчдоо мэдэгдэж байхыг санал болгож байна.

"Оюу толгой" ХХК нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулдаг бөгөөд ажилтан сонгон шалгаруулах эцсийн шийдвэрийг шалгаруулалтын комисс ямар нэгэн зуучлагч хувь хүний оролцоогүйгээр гаргадаг болно.