Худалдан авалт

Үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд ашиглагдах төрөл бүрийн материал, сэлбэг, багаж хэрэгсэл ханган нийлүүлэх тухай

“Оюу толгой” ХХК (цаашид 'Компани' гэх) боломжит эсхүл туршлагатай компаниудыг “Үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд ашиглагдах төрөл бүрийн материал, сэлбэг, багаж хэрэгсэл ханган нийлүүлэх тухай” тендерт Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-нд сонирхлоо ирүүлэхийг урьж байна.

["Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт-ОСИХ" нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.]

Ажлын цар хүрээний тухай:

Ханган нийлүүлэгч (ид) нь Оюу Толгойн уурхайн хэрэгцээнд зориулсан Үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд ашиглагдах төрөл бүрийн материал, сэлбэг, багаж хэрэгслийг ханган нийлүүлнэ. Гэрээнд дараах төрлийн бараа материалууд орно. Үүнд:

  • Цахилгааны тоног төхөөрөмж, материал, сэлбэг, багаж хэрэгсэл
  • Ерөнхий үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд ашиглагдах төрөл бүрийн материал, сэлбэг, багаж хэрэгсэл:
    • Үйлдвэрийн хангамжийн материалууд (хэмжлийн багаж хэрэгсэл, мэдрэгч, дамжуулагч гэх мэт лабораторийн хэрэгсэл, будаг, жаниториал хэрэгсэл, үрэлт, өнгөлгөөний материал гэх мэт)
    • Хоолой, Шахуурга, Хавхлаг, Уян хоолой, тоноглолууд
    • Эрэг, шураг, боолт; Жийргэвч, битүүмжлэх, чигжих хэрэгсэл
    • Гар багаж
    • Халаалт, салхивч, агаар сэлгэлтийн төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл
    • Холхивч, хүч дамжуулагч; Дамжуургын тууз, гинж
    • Гиправлик болон Хийн тоног төхөөрөмж, эд анги
    • Гагнуурын төхөөрөмж, хэрэгслүүд
    • Тоосны камерын шүүлтүүр, Шүүх материал, Уутан шүүлтүүр
    • Ган татлага/оосорлох хэрэгсэл
    • Компрессор; Хүч дамжуулагч, хурдны хайрцаг гэх мэт.

Туршлагатай, сонирхсон ханган нийлүүлэгчид нь хавсралтанд байгаа “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт”-ийн Хяналтын хуудсыг бүрэн бөглөж, хамгийн цөөндөө доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ (хуулбар)*
  • Эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Байгаль Орчны бодлогын баримт бичгүүд & журмууд (хуулбар)*
  • Бизнесийн ёс зүйн хэм хэмжээ, дүрэм [Энэхүү баримт бичиг нь авилга, хээл хахуулийн эсрэг, сонирхлын зөрчил, шударга хөдөлмөр эрхлэлтийн стандарт, хүний эрх, олон талт болон эрх тэгш байдал, талуудын оролцоо, худалдан авалт болон бусад зүйлсийг багтаасан байна.] (хуулбар)*
  • Сүүлийн 3 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан (хуулбар)*
  • Танай компанийн тухай ерөнхий мэдээлэл*:
    • Хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, дүрмийн хуулбар*
    • Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн мэдээлэл, танилцуулга*
    • Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин*

* - Хэрэв холбогдох бичиг баримтууд сүүлийн хэлбэрээр “Оюу толгой” компанийн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд орсон бол дахин ирүүлэх шаардлагагүй ба энэ талаараа ирүүлэх баримт бичгэнд тэмдэглэгээ хийж мэдэгдэнэ үү.

Ажлын цар хүрээнд шаардлагатай нэмэлт бичиг баримтууд:

  • Ажлын цар хүрээнд тусгагдсан холбогдох ажлын туршлага, танилцуулга
  • Үйлдвэрлэгчдийн албан ёсны дистрибьютерийн гэрчилгээ
  • Агуулахын мэдээлэл

Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлтэй ханган нийлүүлэгчид “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртүүлсэн байх шаардлагатай. “Оюу” мэдээллийн санд бүртгүүлж амжаагүй ханган нийлүүлэгчид https://oyu-supplierdatabase.ot.mn/ цахим хаягаар орж бүргүүлнэ үү.

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтээ Англи болон /эсхүл Монгол хэл дээр бэлтгэн “Оюу” Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн сангаар дамжуулан 2019 оны 3-р сарын 06-ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ.

Анхаарах зүйлс:

  • Компани нь зөвхөн Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авахаар зарлаж байгаа ба энэ нь ханган нийлүүлэгчдээс ямар нэг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авах амлалт, баталгаа өгч байгаа хэрэг биш юм.
  • Компани нь дутуу эсвэл заасан хугацаанаас хоцорч ирүүлсэн материалыг хүлээн авахаас татгалзах эрхтэй
  • Өөр интернет мэдээллийн сан болон бусад вэб хуудсанд хадгалсан Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон түүнийг татаж авах холбоос зэргийг хүлээж авахгүй.
  • Компани нь энэхүү Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт бэлдэж ирүүлэхтэй холбоотой аливаа зардлыг хариуцахгүй.
  • Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлт зарын хүрээнд асуулт хүлээн авахгүй.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК

ХУДАЛДАН АВАЛТЫН ГАЗАР